Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе.

Нийтэлсэн: 2020 он 05 сар 27. 07 цаг 11 минут
2019 оны жилийн эцсийн байдлаар 0-17 насны 41384 хүүхэд байгаагийн 48.9 хувийг эмэгтэй хүүхэд, 51.1 хувийг эрэгтэй хүүхэд эзэлж байна. Аймгийн хэмжээнд 2995 хүүхэд шинээр мэндэлсний 27.6 хувь нь аймгийн төвд, 72.4 хувь нь сумдад байна.
Дэлгэрэнгүй

2020 оны хагас жилийн мал тооллого, түүвэр судалгааны сургалтыг зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2020 он 05 сар 22. 08 цаг 00 минут
2020 оны хагас жилийн мал тооллогын онлайн сургалтыг 2020 оны 5-р сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Сургалтанд 19 сумын 190 тоологч, 19 шалгагч оролцлоо. Сургалтаар мал тооллогын маягт нөхөх заавар, тооллогын зохион байгуулалтад анхаарах асуудлууд, тооллогын зарчмын талаарх зөвлөгөөг өглөө.
Дэлгэрэнгүй

Нийгэм, эдийн засгийн байдлын 4 сарын танилцуулгаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Нийтэлсэн: 2020 он 05 сар 15. 04 цаг 14 минут
Аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсээс 2020 оны 04 сарын 15-ны өдрийн 10.30 цагт хэвлэлийн хурлыг хийлээ. Хуралд “Арвайхээр” телевизийн сэтгүүлч оролцлоо. Хэвлэлийн бага хурлын дэлгэрэнгүй мэдээллийг хэвлэн бусад сэтгүүлчдэд тархаалаа.
Дэлгэрэнгүй

2020 оны 4 дүгээр сарын нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 05 сар 15. 03 цаг 27 минут
Хүн ам Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 04-р сард 819 хүүхэд шинээр мэндэлж, 146 хүн нас барсан байна. Хүн амын цэвэр өсөлт 673 болж өмнөх оны мөн үеийнхээс 14.8 хувиар өсчээ. 1000 хүнд ногдох төрөлт 7.1, нас баралт 1.3 байгаа нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад төрөлт 0.5 пунктээр өсч, нас баралт 0.3 пунктээр буурсан байна. Аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо 1980 болж өмнөх оны мөн үеийнхээс 36 хүнээр буюу 1.8 хувиар өсчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 1136 буюу 57.4 хувь нь 15-34 насны залуучууд байна. 04 сарын байдлаар ажилгүй 789 иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй ажилгүй иргэдээс 157 иргэн ажилд зуучлагдан оржээ. Тайлант сард бүртгэлтэй ажилгүй иргэдээс 190 иргэн хасагдсан байна. Эхний 4 сарын байдлаар шинэ ажлын байранд 311 иргэн ажиллаж байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 13.5 хувиар өссөн байна. Нийгмийн даатгалын сангийн орлого эхний 04 сард 30.5 тэрбум.төг, зарлага 26.4 тэрбум.төг болж өмнөх оны мөн үеийнхээс орлого 7.0 тэрбум.төг буюу 30.0 хувиар, зарлага 4.0 тэрбум.төг буюу 18.0 хувиар тус тус өсчээ. Нийгмийн даатгалын сангийн орлогын 94.5 хувийг тэтгэврийн даатгалын сангийн орлого, 0.7 хувийг ажилгүйдлийн даатгалын сангийн орлого, 1.3 хувийг үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого, 3.5 хувийг тэтгэмжийн даатгалын сангийн орлого тус тус эзэлж байна.
Дэлгэрэнгүй

ХАОСТооллогын мэдээлэл цуглуулалт, хяналтын ажил амжилттай явагдлаа.

Нийтэлсэн: 2020 он 03 сар 19. 04 цаг 16 минут
Аймгийн хэмжээнд тооллогын бэлтгэл ажил амжилттай, чанартай, бүрэн хийгдсэн учир ХАОСТ-ын ажил хүндрэл багатай, хугацаандаа, амжилттай дууслаа. Хүн ам, орон сууцны тооллогын удирдлага зохион байгуулалт, ойлголт үзүүлэлтийн талаарх сургалтыг 01 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд Арвайхээр суманд зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын талаар олон нийтэд цахим хуудсаар сурталчилж ажиллав.

Нийтэлсэн: 2020 он 03 сар 19. 04 цаг 07 минут
Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын талаар олон нийтэд цахим хуудсаар сурталчилж байгаа бөгөөд мөн байгууллага, олон нийтийн газарт мэдээллийн самбарт мэдээлэл байршуулан сурталчилж ажиллалаа. Мөн Хүн ам, орон сууцны тооллогыг Арвайхээр сумын хамгийн өндөр настан /87 настай/ Ш. Шар гуайнхаас эхлүүлсэн бөгөөд орон нутгийн телевиз, цахим хуудсаар иргэд олон нийтэд ХАОСТооллогтоо идэвхтэй оролцож, үнэн зөв мэдээлэл өгөхийг уриалж ажиллалаа.
Дэлгэрэнгүй

Өвөрхангай аймгийн ХАОСТ-т ажиллах шалгагч, тоологчийн сургалтыг 2020 оны 1 дүгээр сарын 5-наас 7-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2020 он 03 сар 19. 04 цаг 04 минут
Өвөрхангай аймгийн ХАОСТ-т ажиллах шалгагч, тоологчийн сургалтыг 2020 оны 1 дүгээр сарын 5-наас 7-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Аймгийн хэмжээнд нийт 121 тоологч 31 шалгагч сургалтанд оролцож, шалгалтаа амжилттай өгөн, гэрээ байгуулж, тоологчийн үнэмлэхээ гардан авлаа.
Дэлгэрэнгүй

111 багийн түр товчооны дарга, гишүүдэд зориулсан сургалт 2019 оны 12 сарын 25-26-ны өдрүүдэд Арвайхээр суманд зохион байгуулагдлаа.

Нийтэлсэн: 2020 он 03 сар 19. 03 цаг 55 минут
ХАӨМСанг сайжруулах, хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогыг анхан шатны нэгж болох багт зохион байгуулах 111 багийн түр товчооны дарга, гишүүдэд зориулсан сургалт 2019 оны 12 сарын 25-26-ны өдрүүдэд Арвайхээр суманд зохион байгуулагдлаа.
Дэлгэрэнгүй

7 хоногийн үнийн мэдээ
/2020 оны 04-р сарын 01-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг 1200
Хонины мах, кг 8500
Үхрийн мах, кг 12000
Ямааны ястай мах, кг- 7000
Элсэн чихэр, кг 2000
Цагаан будаа, кг 2400
Шингэн сүү, л 3500
Ноолуур, кг

-

Бензин, А-80

1760

Бензин, А-92 1830
Дизель түлш 2550
Боодолтой өвс, 25 кг 12000

Үнийн динамик ЭНД ДАРЖ татаж авна уу

 

 
https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/?ref=br_rs

 

                

        Та санал, хүсэлтээ үлдээнэ үү.

Та статистик мэдээллийг байнга авч байхыг хүсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.