Бэлтгэсэн талбайдаа модны суулгацаа суулгалаа.

Нийтэлсэн: 2019 он 05 сар 07. 01 цаг 25 минут
Өвөрхангай аймагт өдөр, цаг, минут тутам бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Дэлгэрэх голын дагуу 4-5 цэцэрлэгт хүрээлэн байгуулагдана. Статистикийн хэлтсийн хамт олон болон нийт төрийн албан хаагчид бүгд модоо тариж, усалж арчиллаа. Арвайхээр сум маань удахгүй ногоон хот болно. Бахархмаар, талархмаар.
Дэлгэрэнгүй

Аймгийн хэмжээнд "Хүн ам, өрхийн бүртгэлийн мэдээллийн чанарыг сайжруулах" сарын аян зарлан ажиллаж байна.

Нийтэлсэн: 2019 он 05 сар 03. 03 цаг 42 минут
Тооллогын бэлтгэл ажлын хүрээнд Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн чанарыг сайжруулах, үнэн бодит байдлыг хангах зорилгоор хүн ам, өрхийн бүртгэлийн шинэчилсэн дэвтрээр сум, багийн нийт өрх, хүн амын мэдээллийг авах ажил хийгдэж байна.
Дэлгэрэнгүй

Арвайхээр суманд 35 мянган мод тарина.

Нийтэлсэн: 2019 он 04 сар 30. 09 цаг 08 минут
Аймгийн болон Арвайхээр сумын ИТХ-аас 2019 оныг “Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан нийтийн эзэмшлийн зам, талбайд мод, бут тарьж ургуулах олон нийтийн оролцоот ажил эхэллээ. Өнгөрөгч амралтын өдрөөр төрийн 63 байгууллагын 2962 албан хаагчид Дэлгэрэх гол дагуу тарих 7300 модны нүхийг ухаж бэлтгэсэн юм.
Дэлгэрэнгүй

Аймгийн түүхий эдийн зах дээр ямааны ноолуурын үнэ 130.0 мянган төгрөг байна.

Нийтэлсэн: 2019 он 04 сар 18. 04 цаг 37 минут
Аймгийн түүхий эдийн зах дээр 1 кг ямааны ноолуурын үнэ 2018 оны 4 сарын 18-ны байдлаар 130.0 мянган төгрөгийн үнэ ханштай байгаа ба энэ нь өмнөх оны мөн үеээс 29.4 хувиар өндөр байна. Өмнөх оны мөн үед ямааны ноолуур 100.5 мянга байсан байна.
Дэлгэрэнгүй

Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд ажиллан хэлтсийн ажлаа сурталчилан, иргэдэд мэдээллээр үйлчиллээ.

Нийтэлсэн: 2019 он 04 сар 18. 03 цаг 31 минут
Тус хэлтэс нь аймгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд 1 өдөр ажиллан хэлтсийн ажлаа сурталчилан, иргэдэд мэдээллээр үйлчиллээ. Тодруулбал иргэдэд Статистикийн хэлтсийн ажлаа танилцуулан, статистик мэдээллийн нэгдсэн сан www.1212.mn санг сурталчин, иргэдийн хүссэн хэрэгцээт статистик мэдээлэл болон хувь хүний талаарх сонирхолтой статистик мэдээллийг хэвлэн тархааж ажиллалаа.
Дэлгэрэнгүй

Өвсний үнийн мэдээг гар утсаараа дамжуулан авах боломжтой боллоо.

Нийтэлсэн: 2019 он 04 сар 16. 01 цаг 46 минут
Өвсний үнийн мэдээг гар утсаараа дамжуулан авах боломжтой боллоо. Таньд очиж буй өвсний үнэ 20 кг өвсний үнэ гэдгийг анхаараарай. Мөн аймгийн төвд борлуулагдаж буй өвсний үнэ 7 хоног бүр, сумын төвд борлуулагдаж буй өвсний үнэ сар бүрийн 15-нд шинэчлэгдэх юм.
Дэлгэрэнгүй

Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллого, 2019 оны БОСТооллогыг аймгийн хэмжээнд зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд 19 сумын Засаг дарга нарт сургалт зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2019 он 04 сар 16. 01 цаг 23 минут
Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллого, 2019 оны БОСТооллогыг аймгийн хэмжээнд зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд 19 сумын Засаг дарга нарт тооллогын талаар мэдээлэл хийн, бэлтгэл ажлын хүрээнд хийх ажлын чиглэл өглөө.
Дэлгэрэнгүй

Арвайхээр сумын 13 багийн Засаг дарга, зохион байгуулагч, сумын статистик хариуцсан ажилтан нарт тооллогын талаар мэдээлэл хийн, бэлтгэл ажлын хүрээнд хийх ажлын чиглэлийг өглөө.

Нийтэлсэн: 2019 он 04 сар 05. 07 цаг 55 минут
Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллого, 2019 оны БОСТооллогыг аймгийн хэмжээнд зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд 19 сумын 111 багийн Засаг дарга нарт сургалт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж, 3 сард хуваарийн дагуу хөдөөгийн 18 сумын 98 багийн Засаг дарга нарт тооллогын талаар мэдээлэл хийн, бэлтгэл ажлын хүрээнд хийх ажлын чиглэлийг өгч ажилласан ба 4 сарын 2-ны өдөр аймгийн төв буюу Арвайхээр сумын 13 багийн Засаг дарга, зохион байгуулагч, сумын статистик хариуцсан ажилтан нарт тооллогын талаар мэдээлэл хийн, бэлтгэл ажлын хүрээнд хийх ажлын чиглэлийг өглөө.
Дэлгэрэнгүй

Гол нэрийн барааны үнэ /05 сарын 01/
Гурил, I  зэрэг, кг        1200
Хонины мах, кг (ястай)          8500
Үхрийн мах, кг (цул)               11000
Ямааны мах, кг (ястай)        -
Элсэн чихэр, кг                  2000
Цагаан будаа, кг                    2200
Шингэн сүү, л                           3000
Ноолуур, 1кг                      123000
Бензин, А-80, 1 литр                 1825
Бензин, А-92, 1 литр           1865

Дизелийн түлш, 1 литр   

Боодолтой өвс

2430

10000

ҮНИЙН ДИНАМИК татаж авах

 

 
https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/?ref=br_rs

 

                

        Та санал, хүсэлтээ үлдээнэ үү.

Та статистик мэдээллийг байнга авч байхыг хүсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.