2015 оны жилийн эцсийн мал тооллогын дүн гарлаа.

Нийтэлсэн: 2016 он 01 сар 13. 15 цаг 06 минут
2015 оны жилийн эцсийн тооллогын дүнгээр малын тоо 4511.0 мянган толгойд хүрч, 9.7 хувиар буюу 400.0 мянган толгойгоор өслөө. Малын тоо 5 төрөл дээрээ өссөн ба тэмээ 23.0 мянга, адуу 280.2 мянга, үхэр 217.6 мянга, хонь 2021.8 мянга, ямаа 1968.3 мянга болж, тэмээ 5.3 хувь буюу 1.2 мянган толгой, адуу 13.5 хувь буюу 33.2 мянган толгой, үхэр 18.7 хувь буюу 34.3 мянган толгой, хонь 11.0 хувь буюу 200.7 мянган толгой, ямаа 7.1 хувь буюу 130.0 мянган толгойгоор тус тус өссөн байна. Нийт мал сүргийн дотор тэмээ 0.5 хувь, адуу 6.2 хувь, үхэр 4.8 хувь, хонь 44.8 хувь, ямаа 43.6 хувийг тус тус эзэлж, өмнөх оныхоос ямааны эзлэх хувь 1.1 пунктээр буурч, адууных 0.2 пункт, үхрийнх 0.4 пункт, хониных 0.5 пунктээр нэмэгдэж, тэмээний эзлэх хувьд өөрчлөлт орсонгүй.
Дэлгэрэнгүй

Статистикийн хэлтсээс 2016 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

Нийтэлсэн: 2016 он 01 сар 13. 10 цаг 52 минут
Аймгийн Засаг даргын дэргэдэх статистикийн хэлтсээс 2016 оны 12 сарын 28-нд аймгийн ЗДТГазар, хэлтэс албадын дарга нар, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг оролцуулсан шуурхай хуралд аймгийн 2016 оны мал тооллогын урьдчилсан дүнгийн талаар танилцууллаа. Хуралд Өвөрхангай аймгийн Соёмбо, Арвайхээр, ХАС телевизүүд болон “Таны элч”, “Өвөрхангай” сонин, FM радио, ТV-9 телевизийн аймаг дахь сэтгүүлч нар оролцлоо.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн 11 сарын дүн мэдээгээр мэдээлэл хийлээ.

Нийтэлсэн: 2015 он 12 сар 11. 17 цаг 15 минут
Аймгийн Засаг даргын дэргэдэх статистикийн хэлтсээс 2015 оны 12 сарын 11-нд аймгийн хэвлэл мэдээллийн ажилтнуудыг оролцуулан хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд Өвөрхангай аймгийн Арвайхээр, ХАС телевизийн сэтгүүлч, FM радиогийн сурвалжлагч, Өвөрхангай сонины ажилтнууд оролцлоо. Хуралд аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2015 оны эхний 11 сарын статистик гүйцэтгэлийн талаар статистикийн хэлтсийн дарга Ц.Должин мэдээлэл хийлээ.
Дэлгэрэнгүй

Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд ” Алтан хонх” тэмцээн зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2015 он 11 сар 13. 10 цаг 47 минут
Монгол улсад статистикийн алба байгуулагдсаны 91 жилийн ойн өдөр буюу 2015 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд” Алтан хонх” тэмцээн зохион байгууллаа. Тэмцээний гол зорилго нь сурагчдад статистикийн талаарх мэдлэг олгох, аймгийнхаа нийгэм, эдийн засгийн хөгжлийн талаар мэдээлэлтэй болгоход тэдний идэвхийг өрнүүлэх явдал юм.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн 10 сарын дүн мэдээгээр мэдээлэл хийлээ.

Нийтэлсэн: 2015 он 11 сар 11. 17 цаг 40 минут
Аймгийн Засаг даргын дэргэдэх статистикийн хэлтсээс 2015 оны 11 сарын 11-нд аймгийн хэвлэл мэдээллийн ажилтнуудыг оролцуулан хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд Өвөрхангай аймгийн Арвайхээр телевизийн сэтгүүлч, FM радиогийн сурвалжлагч нар оролцлоо. Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2015 оны эхний 10 сарын статистик мэдээний талаар статистикийн хэлтсийн дарга Ц. Должин мэдээлэл хийлээ. Хийсэн мэдээлэлтэй холбогдуулан хэвлэл мэдээллийн ажилтнуудын сонирхсон асуултад хариулт өглөө.
Дэлгэрэнгүй

Өвөрхангай аймагт “Статистикийн боловсрол” сэдэвт хичээл зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2015 он 11 сар 11. 17 цаг 29 минут
Монгол улсад статистикийн алба байгуулагдсаны 91 жилийн ойн өдөр буюу 2015 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын 4 сургуулийн ахлах ангийн 129 хүүхдэд “Статистикийн боловсрол” сэдэвт нэг цагийн хичээлийг хэлтсийн дарга Ц,Должин заалаа. Хичээлийг ҮСХорооноос ирүүлсэн чиглэлийн дагуу аймгийнхаа мэдээллээр баяжуулан зааж сурагчдад Статистикч мэргэжил, статистикийн үйл ажиллагааны талаар нэгдсэн ойголт өглөө.
Дэлгэрэнгүй

“Орон нутгийн хөгжил ба ногоон эдийн засаг” сургалт боллоо.

Нийтэлсэн: 2015 он 11 сар 06. 20 цаг 07 минут
Сангийн яам, БОНХАЖЯам, олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулсан “Орон нутгийн хөгжил ба ногоон эдийн засаг” сургалт Арвайхээр суманд 11 сарын 4, 5–ны өдрүүдэд болж аймгийн ЗДТГазар, дэргэдэх хэлтэс албадын удирдлагууд, сумдын засаг дарга, байгаль орчны байцаагч, аж ахуйн нэгж байгуулагын төлөөлөгч зэрэг 80 гаруй хүнийг хамруулсан сургалт боллоо.
Дэлгэрэнгүй

Сумдын төрийн санчдад сургалт, семинар зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2015 он 10 сар 26. 11 цаг 16 минут
Сургалт, семинараар ХАОС-ны 2015 оны завсрын тооллогын хүрээнд сумдын хүн ам, өрхийн мэдээллийн сангийн явц байдлыг танилцуулж, цаашид анхаарах асуудлын талаар нэгдсэн ойлголт өгөх, албан ёсны статистикийн мэдээ тайлангийн хамралт, чанарыг сайжруулахад тэдний хариуцлагыг сайжруулах, сумын бодлого төлөвлөлт, үйл ажиллагааны үр дүнг тооцоход статистикийн дүн мэдээнд суурилах, статистик мэдээллийн нэгдсэн сан 1212.mn-ийг хэрэглэгч хэрхэн ашиглах талаар мэдлэг мэдээлэлийг дээшлүүлэх зорилготой байлаа. Сургалт, семинарт төрийн санчид идэвхтэй оролцлоо.
Дэлгэрэнгүй

Гол нэрийн барааны үнэ /03 сарын 20/
Гурил, I  зэрэг, кг        1200
Хонины мах, кг (ястай)          8000
Үхрийн мах, кг (цул)               9500
Ямааны мах, кг (ястай)        6000
Элсэн чихэр, кг                  2000
Цагаан будаа, кг                    2200
Шингэн сүү, л                           2500
Ноолуур, 1кг                      -
Бензин, А-80, 1 литр                 1772
Бензин, А-92, 1 литр           1813

Дизелийн түлш, 1 литр   

Боодолтой өвс

2375

10000

ҮНИЙН ДИНАМИК татаж авах

 

 
https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/?ref=br_rs

 

                

        Та санал, хүсэлтээ үлдээнэ үү.

Та статистик мэдээллийг байнга авч байхыг хүсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.