“Статистикийн боловсрол” сэдэвт хичээлийг Арвайхээр сумын ЕБСургуулийн I, II сургуулийн 12-р ангийн сурагчдад заалаа.

Нийтэлсэн: 2016 он 11 сар 16. 17 цаг 50 минут
Монгол улсад статистикийн алба байгуулагдсаны 92 жилийн ойн өдөр 11 сарын 11-ний өдөр тохиосон ба энэ өдрийг тохиолдуулан уламжлал болгон зохион байгуулдаг “Статистикийн боловсрол” сэдэвт хичээлийг Арвайхээр сумын ЕБСургуулийн I сургуулийн 12б, 12г анги, II сургуулийн 12а, 12в ангиудын нийт 84 сурагчдад 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр заалаа. Хичээлд нийт сурагчид идэвхитэй оролцсон бөгөөд статистикийн шинжлэх ухааны талаар ерөхий мэдээлэл авч, статистикийн мэргэжлийг сайн ойлгож сургуулиа төгсөөд мэргэжил сонгох тохиолдолд энэ мэргэжлийн талаар бүрэн ойлголттой болсноо илэрхийлж байлаа.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн 2016 оны эхний 9 сар буюу 3-р улирлын байдлын дүн мэдээгээр мэдээлэл хийлээ.

Нийтэлсэн: 2016 он 10 сар 18. 11 цаг 43 минут
Аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсээс 2016 оны 10 сарын 13-ны өдрийн 15 цагт аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн 2016 оны эхний 9 сар буюу 3-р улирлын явц, байдлын талаарх статистик мэдээллийг үндэслэн Статистикийн хэлтсийн дарга О.Түмэнжаргал мэдээлэл хийлээ. Мэдээллийн хуралд Өвөрхангай аймгийн GTV, ХАС телевизүүд болон FM радиогийн сэтгүүлч нар оролцлоо.
Дэлгэрэнгүй

5 сарын 18-ны өдөр сургалт болов.

Нийтэлсэн: 2016 он 05 сар 19. 16 цаг 49 минут
УБСЕГазраас тус аймгийн улсын бүртгэл, статистикийн байгууллагын албан хаагчдад зориулж сургалт зохион байгууллаа. Сургалт нь сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх, шинээр батлагдан гарсан дүрэм, журмыг таниулах, сонгуулийн бэлтгэл ажлыг хангах,улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой анхаарах асуудлуудын талаар нэгдсэн удирдлага, чиглэлээр хангах зорилготой юм. Сургалт УБСЕГазрын МССТөвийн ахлах мэргэжилтэн Б.Сарангэрэл, ТЗУГазрын ахлах мэргэжилтэн Н.Должинсүрэн, ИБГазрын ахлах мэргэжилтэн Д.Отгонжаргал нарын удирдлага дор явагдлаа. Сургалтад сумдын бүртгэлийн ажилтнууд нар идэвхтэй оролцлоо.
Дэлгэрэнгүй

Аймгийн хүн ам, өрхийн төлөв байдал 2015 онд сэдэвт танилцуулга мэдээлэл хэрэглэгч нарт хүрлээ.

Нийтэлсэн: 2016 он 05 сар 10. 15 цаг 20 минут
Өвөрхангай аймгийн хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлтүүдийн төлөв байдал 2015 онд сэдэвт танилцуулга мэдээлэл хэрэглэгч нарт хүрлээ.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн 2016 оны 4 сарын дүн мэдээгээр мэдээлэл хийлээ.

Нийтэлсэн: 2016 он 05 сар 10. 15 цаг 11 минут
Аймгийн УБСГазрын статистикийн хэлтсээс 2016 оны 05 сарын 10-ны өдрийн 11 цагт аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн эхний 4 сарын явц, байдлын талаарх статистик мэдээллийг үндэслэн мэдээлэл хийлээ.
Дэлгэрэнгүй

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН 2016 ОНЫ УЛСЫН ТООЛЛОГО явагдаж байна.

Нийтэлсэн: 2016 он 04 сар 07. 16 цаг 05 минут
АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН 2016 ОНЫ УЛСЫН ТООЛЛОГО 2016 оны 4-р сарын 1-нээс 4-р сарын 30-ныг дуустал хугацаанд явагдах тул АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ДАРГА, ЗАХИРАЛ, ЭРХЛЭГЧ, НЯГТЛАН БОДОГЧ НАР аж ахуйн нэгж байгууллагаа тооллогод хамруулна уу. Тооллогод дараах байдлаар хамрагдах боломжтой. 1. ОНЛАЙН-аар хамрагдах бол http://aanb.nso.mn/login.aspx холбоосоор хандана. 2. Хэрэв онлайн-аар хамрагдах боломжгүй бол биечлэн, асуулга нөхөх хэлбэрээр хамрагдах боломжтой. Тооллоготой холбоотой асуудлгыг 70323442, 95933566, 95328844, 99062963, 94621111, 99684940 дугаарт холбогдож тодруулна уу.
Дэлгэрэнгүй

Аж ахуйн нэгж, байгууллагын 2016 оны тооллогын сургалт зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2016 он 04 сар 04. 13 цаг 39 минут
Аймгийн Засаг даргын 2016 он 3 дүгээр сарын 28-ний өдрийн А/144 тоот захирамжаар томилогдсон тооллогын комиссоос зохион байгуулж ААНБ-ын тооллогын тоологчдын сургалтыг 4 дүгээр сарын 1- ны өдөр аймгийн төвд хийлээ. Хөтөлбөрийн дагуу сургалтыг аймгийн тооллогын комиссын дарга О.Батжаргал нээж, сургагч багш нар сэдвийн дагуу хичээлийг зааж, сэдэв бүрийн дараа асуулт хариулт ярилцлага хийж ойлголтыг бататгалаа. Мөн тооллогын асуудлаар аймгийн ГТХэлтсийн ажилтнууд болон сумын татварын байцаагч нарт мэдээлэл өглөө.
Дэлгэрэнгүй

Өвөрхангай аймгийн Хөдөө аж ахуйн салбарын 2015 оны дэлгэрэнгүй танилцуулга мэдээлэл хэрэглэгч нарт хүрлээ.

Нийтэлсэн: 2016 он 03 сар 25. 09 цаг 58 минут
Өвөрхангай аймгийн Хөдөө аж ахуйн салбарын 2015 оны дэлгэрэнгүй танилцуулга мэдээлэл хэрэглэгч нарт хүрлээ.
Дэлгэрэнгүй

7 хоногийн үнийн мэдээ
/2019 оны 9-р сарын 25-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг 1200
Хонины мах, кг 6000
Үхрийн мах, кг 9000
Ямааны ястай мах, кг  
Элсэн чихэр, кг 2000
Цагаан будаа, кг 2200
Шингэн сүү, л 2000
Ноолуур, кг

55000

Бензин, А-80

1820

Бензин, А-92 1890
Дизель түлш 2460
Боодолтой өвс, 25 кг  

Үнийн динамик ЭНД ДАРЖ татаж авна уу

 

 
https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/?ref=br_rs

 

                

        Та санал, хүсэлтээ үлдээнэ үү.

Та статистик мэдээллийг байнга авч байхыг хүсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.