Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд ” Алтан хонх” тэмцээн зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2015 он 11 сар 13. 10 цаг 47 минут
Монгол улсад статистикийн алба байгуулагдсаны 91 жилийн ойн өдөр буюу 2015 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд” Алтан хонх” тэмцээн зохион байгууллаа. Тэмцээний гол зорилго нь сурагчдад статистикийн талаарх мэдлэг олгох, аймгийнхаа нийгэм, эдийн засгийн хөгжлийн талаар мэдээлэлтэй болгоход тэдний идэвхийг өрнүүлэх явдал юм.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн 10 сарын дүн мэдээгээр мэдээлэл хийлээ.

Нийтэлсэн: 2015 он 11 сар 11. 17 цаг 40 минут
Аймгийн Засаг даргын дэргэдэх статистикийн хэлтсээс 2015 оны 11 сарын 11-нд аймгийн хэвлэл мэдээллийн ажилтнуудыг оролцуулан хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд Өвөрхангай аймгийн Арвайхээр телевизийн сэтгүүлч, FM радиогийн сурвалжлагч нар оролцлоо. Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2015 оны эхний 10 сарын статистик мэдээний талаар статистикийн хэлтсийн дарга Ц. Должин мэдээлэл хийлээ. Хийсэн мэдээлэлтэй холбогдуулан хэвлэл мэдээллийн ажилтнуудын сонирхсон асуултад хариулт өглөө.
Дэлгэрэнгүй

Өвөрхангай аймагт “Статистикийн боловсрол” сэдэвт хичээл зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2015 он 11 сар 11. 17 цаг 29 минут
Монгол улсад статистикийн алба байгуулагдсаны 91 жилийн ойн өдөр буюу 2015 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын 4 сургуулийн ахлах ангийн 129 хүүхдэд “Статистикийн боловсрол” сэдэвт нэг цагийн хичээлийг хэлтсийн дарга Ц,Должин заалаа. Хичээлийг ҮСХорооноос ирүүлсэн чиглэлийн дагуу аймгийнхаа мэдээллээр баяжуулан зааж сурагчдад Статистикч мэргэжил, статистикийн үйл ажиллагааны талаар нэгдсэн ойголт өглөө.
Дэлгэрэнгүй

“Орон нутгийн хөгжил ба ногоон эдийн засаг” сургалт боллоо.

Нийтэлсэн: 2015 он 11 сар 06. 20 цаг 07 минут
Сангийн яам, БОНХАЖЯам, олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулсан “Орон нутгийн хөгжил ба ногоон эдийн засаг” сургалт Арвайхээр суманд 11 сарын 4, 5–ны өдрүүдэд болж аймгийн ЗДТГазар, дэргэдэх хэлтэс албадын удирдлагууд, сумдын засаг дарга, байгаль орчны байцаагч, аж ахуйн нэгж байгуулагын төлөөлөгч зэрэг 80 гаруй хүнийг хамруулсан сургалт боллоо.
Дэлгэрэнгүй

Сумдын төрийн санчдад сургалт, семинар зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2015 он 10 сар 26. 11 цаг 16 минут
Сургалт, семинараар ХАОС-ны 2015 оны завсрын тооллогын хүрээнд сумдын хүн ам, өрхийн мэдээллийн сангийн явц байдлыг танилцуулж, цаашид анхаарах асуудлын талаар нэгдсэн ойлголт өгөх, албан ёсны статистикийн мэдээ тайлангийн хамралт, чанарыг сайжруулахад тэдний хариуцлагыг сайжруулах, сумын бодлого төлөвлөлт, үйл ажиллагааны үр дүнг тооцоход статистикийн дүн мэдээнд суурилах, статистик мэдээллийн нэгдсэн сан 1212.mn-ийг хэрэглэгч хэрхэн ашиглах талаар мэдлэг мэдээлэлийг дээшлүүлэх зорилготой байлаа. Сургалт, семинарт төрийн санчид идэвхтэй оролцлоо.
Дэлгэрэнгүй

Дэлхийн статистикийн өдрийг тохиолдуулан нээлттэй хаалганы өдрийг зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2015 он 10 сар 21. 21 цаг 28 минут
Дэлхийн статистикийн өдрийг тохиолдуулан Зүүнбаянулаан суманд статистикийн нээлттэй хаалганы өдрийг соёлын төвд сумын ИТХ, Засаг дарга, ЗДТГазар болон албан газрууд, иргэдийг оролцуулан зохион байгууллаа. Статистикийн бүтээгдэхүүн үйлчилгээний өнөөгийн байдал, бүтээгдэхүүнийг хаанаас авах асуудлын талаар танилцуулгыг хэлтсийн дарга Ц.Должин, статистикийн мэдээллийн нэгдсэн сан www.1212.mn –ийн талаар мэдээллийг мэргэжилтэн Х.Мөнхцэцэг, ХАӨМС-ийн талаар мэдээллийг ахлах мэргэжилтэн Ц.Должинсүрэн нар мэдээлэл хийлээ.
Дэлгэрэнгүй

Дэлхийн статистикийн өдрийг тохиолдуулан аймгийн удирдлагуудад мэдээлэл хийлээ

Нийтэлсэн: 2015 он 10 сар 21. 21 цаг 14 минут
Аймгийн ЗДТГазар, хэлтэс албадын дарга нарын шуурхай хуралдаанд дэлхийн статистикийн өдрийг тохиолдуулан хэлтсийн дарга мэдээлэл хийж мөн GM телевизд ярилцлага өглөө.
Дэлгэрэнгүй

Аймгийн Засаг даргын дэргэдэх статистикийн хэлтсээс 2015 оны 10 сарын 13-нд аймгийн хэвлэл мэдээллийн ажилтнуудыг оролцуулан хэвлэлийн бага хурал хийлээ.

Нийтэлсэн: 2015 он 10 сар 13. 13 цаг 27 минут
Аймгийн Засаг даргын дэргэдэх статистикийн хэлтсээс 2015 оны 10 сарын 13-нд аймгийн хэвлэл мэдээллийн ажилтнуудыг оролцуулан хэвлэлийн бага хурал хийлээ.
Дэлгэрэнгүй

7 хоногийн үнийн мэдээ
/2019 оны 11-р сарын 06-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг 1200
Хонины мах, кг 6000
Үхрийн мах, кг 8800
Ямааны ястай мах, кг  
Элсэн чихэр, кг 2000
Цагаан будаа, кг 2200
Шингэн сүү, л 2500
Ноолуур, кг

50000

Бензин, А-80

1820

Бензин, А-92 1890
Дизель түлш 2460
Боодолтой өвс, 25 кг 10000

Үнийн динамик ЭНД ДАРЖ татаж авна уу

 

 
https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/?ref=br_rs

 

                

        Та санал, хүсэлтээ үлдээнэ үү.

Та статистик мэдээллийг байнга авч байхыг хүсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.