Хэлтсийн ажилтнууд болон "Нэг өрх, нэг ажлын байр" аяны хүрээнд сонгож аваад буй өрхийн гишүүдээ эрүүл мэнд цогц үзлэгт хамрууллаа.

Нийтэлсэн: 2017 он 11 сар 06. 12 цаг 14 минут
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2 заалт, Эрүүл мэндийн тухай 44.1, 44.2 дэх заалтын дагуу урьдчилан болон хугацаат үзлэг албан хаагчдыг хамруулах төлөвлөгөөний дагуу аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвтэй гэрээ байгуулж хэлтсийн ажилтнууд болон "Нэг өрх, нэг ажлын байр" аяны хүрээнд сонгож аваад буй өрхийн гишүүдээ 2017 оны 11 сарын 4-ний өдөр эрүүл мэнд цогц үзлэгт хамрууллаа.
Дэлгэрэнгүй

Статистикийн хэлтсийн дарга О.Түмэнжаргал Нутгийн удирдлагын байгууллага үүсч, хөгжсний 25 жилийн ойгоор шагнал гардан авлаа.

Нийтэлсэн: 2017 он 11 сар 03. 18 цаг 31 минут
Статистикийн хэлтсийн дарга О.Түмэнжаргал Нутгийн удирдлагын байгууллага үүсч, хөгжсний 25 жилийн ойгоор Өвөрхангай аймгийн ИТХ-ын хүндэт шагнал болох БНМАУ-ын Бага хурлын анхны дарга, Ардын Сайд нарын Зөвлөлийн ерөнхий сайд Пэлжидийн Гэндэнгийн нэрэмжит медалиар шагнагдав.
Дэлгэрэнгүй

Сурагчдад "Статистикийн боловсрол" сэдэвт хичээл заалаа

Нийтэлсэн: 2017 он 11 сар 03. 14 цаг 29 минут
Өвөрхангай аймгийн Статистикийн хэлтсээс жил бүр “СТАТИСТИКИЙН БОЛОВСРОЛ” сэдэвт хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн сургалтаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын II сургуулийн 10В ангийн сурагчдад "Статистикийн боловсрол" сэдэвт хичээл заалаа. Уг сургалтанд тус сургуулийн 10В ангийн нийт 17 сурагч хамрагдсан бөгөөд Статистикийн тухай ойлголт болон тус мэргэжилийн талаар ойлголт авлаа.
Дэлгэрэнгүй

Статистикийн хэлтсийн хамт олон ургын бичгээ зөв хөтлөх талаар сургалтад хамрагдлаа.

Нийтэлсэн: 2017 он 11 сар 02. 14 цаг 48 минут
Аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан "Ахмадаа дээдлэх жил"-ийн ажлын төлөвлөгөөний 2.15-д заасан "Удам судар, үндэс угсаагаа сайтар мэдэх, хүндэтгэн дээдлэх, ургийн бичгээ зөв хөтлөх, түүнийгээ залгамж үедээ өвлүүлэн сургах ажлыг ахмадуудын дэмжлэгтэй зохион байгуулж, түгээн дэлгэрүүлэх" зорилтын хүрээнд тус хэлтсийн хамт олон дээрх сэдвээр сургалтад хамрагдлаа. Сургалтын хичээлийг аймгийн Боловсрол соёл, урлагын газрын соёлын хэлтсийн дарга Л.Пүрэвлхам, аймгийн номын сангийн ажилтан С.Энхтогтох нар заалаа.
Дэлгэрэнгүй

Статистикийн хэлтсээс Өвөрхангай аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын 2017 оны эхний 9 сарын статистик мэдээний талаар мэдээлэл хийлээ.

Нийтэлсэн: 2017 он 10 сар 16. 16 цаг 06 минут
Аймгийн Засаг даргын дэргэдэх статистикийн хэлтсээс 2017 оны 10 сарын 16-ны өдрийн 15 цагт хэвлэлийн хурал хийлээ. Хуралд ”Арвайхээр” телевиз, Соёмбо телевизийн сэтгүүлч нар оролцлоо. Аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн 2017 оны эхний 9 сарын гүйцэтгэлийн талаарх мэдээллийг хэлтсийн мэргэжилтэн Х.Мөнхцэцэг хийлээ.
Дэлгэрэнгүй

Ахмадын баярыг тохиолдуулан хэлтсийн ахмадад хүндэтгэл үзүүллээ.

Нийтэлсэн: 2017 он 10 сар 03. 09 цаг 53 минут
2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр тус хэлтсийн даргаар ажиллаж байсан Ц.Должинд "Ахмадын баяр"-ын өдрийг тохиолдуулан хэлтсийн хамт олон баяр хүргэж, хэлтсийн зүгээс Хужирт рашаан сувилалд 10 хоног амрах эрхийн бичиг, манжуур хотод аялах урилга гардуулан хүндэтгэл үзүүллээ.
Дэлгэрэнгүй

Нарийнтээл суманд Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2017 он 09 сар 27. 12 цаг 36 минут
Тус хэлтсээс 2017 оны 9 сарын 21-ний өдөр Нарийнтээл суманд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Тус өдөрлөгийн хүрээнд ҮСХ болон Өвөрхангай аймгийн Статистикийн хэлтсээс сүүлийн жилүүдэд гаргасан хэвлэмэл бүтээгдэхүүнүүдээр үзэсгэлэн гарган сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд, багийн Засаг дарга нар, ААНБ-ын холбогдох ажилтнуудад сургалт зохион байгуулж, сумын иргэдэд статистикийн хэлтсийн үйл ажиллагаа болон статистик тоон мэдээллээр мэдээлэл хийлээ. Сургалтанд оролцсон албан хаагч нар болон сумын иргэдийн дунд АХА тэмцээн зохион байгуулсан ба ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад "Статистикийн боловсрол" сэдэвт хичээл заалаа. Нарийнтээл сумын нийгэм, эдийн засгийн байдлын сүүлийн 5 жилийн статистик үзүүлэлтүүдээр тараах материал бэлтгэн хэрэглэгч нарт тархаалаа.
Дэлгэрэнгүй

Нэг өрх, нэг ажлын байр аяны хүрээнд сонгож авсан өрх хөдөлмөрийнхөө үр шимийг үзэж 540 кг төмс, 14 кг сонгино, 4 кг манжин хурааж борлуулах ажилд ороод байна.

Нийтэлсэн: 2017 он 09 сар 13. 17 цаг 19 минут
Нэг өрх, нэг ажлын байр аяны хүрээнд сонгож авсан өрх хөдөлмөрийнхөө үр шимийг үзэж 540 кг төмс, 14 кг сонгино, 4 кг манжин хурааж борлуулах ажилд ороод байна. Хэлтсийн зүгээс өрхөд байнга дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаа бөгөөд өрхийн тариалан эрхлэлт, борлуулалтыг дэмжиж хураасан хүнсний ногооноос /төмс / 200 кг-ыг худалдан авч ажилчиддаа өгсөн нь хамт олныхоо нийгмийн асуудлыг давхар шийдсэн сайхан ажил боллоо.
Дэлгэрэнгүй

Гол нэрийн барааны үнэ/12 сарын 13/

Гурил, I  зэрэг, кг                    1 200
Хонины мах, кг (ястай)         3 500
Үхрийн мах, кг (цул)              5 000
Ямааны мах, кг (ястай)        2 500
Элсэн чихэр, кг                     2 200
Цагаан будаа, кг                    2 200
Шингэн сүү, л                        1 700
Ноолуур, 1кг                        68 000
Бензин, А-80, 1 литр             1 550
Бензин, А-92, 1 лит               1 660
Дизелийн түлш, 1 ли             1 770

ДИНАМИК
 

ПРОГРАММ ХАНГАМж


Та статистик мэдээллийг байнга авч байхыг хүсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.