Өвөрхангай аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын 2015 оны 4 сарын байдлын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2015 он 05 сар 12. 11 цаг 16 минут
Өвөрхангай аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын 2015 оны 4 сарын байдлын танилцуулга гарлаа.
Дэлгэрэнгүй

2015 оны 1-р улирлын статистик үзүүлэлтүүд, инфографикаар

Нийтэлсэн: 2015 он 04 сар 24. 09 цаг 23 минут
2015 оны 1-р улирлын статистик үзүүлэлтүүд, инфографикаар
Дэлгэрэнгүй

“Орон нутгийн статистик үзүүлэлт, тэдгээрийг бодлого төлөвлөлтөд ашиглах нь” сэдэвт сургалт хийгдлээ.

Нийтэлсэн: 2015 он 04 сар 17. 15 цаг 13 минут
Орон нутгийн статистикийн үзүүлэлт, тэдгээрийг бодлого төлөвлөлтөд ашиглах нь сургалтыг хөтөлбөрийн дагуу 2015 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр Арвайхээр суманд зохион байгууллаа. Аймгийн Засаг даргын орлогч Т.Мөнхбаяр сургалтын үйл ажиллагааг нээлээ. Энэ удаагийн сургалтын зорилго нь улс, аймаг, сумын хэмжээнд гаргаж тархааж буй албан ёсны статистик мэдээ, цаашдын чиг хандлага, статистик мэдээллийн нэгдсэн сан түүнийг ашиглах, орон нутгийн бодлого төлөвлөлт,хяналт үнэлгээ хийхэд албан ёсны статистикийн мэдээллийг хэрхэн ашиглах зэрэг бодлого боловсруулагч, хяналт үнэлгээ хариуцсан ажилтнуудын статистик мэдээллийг ашиглах чадавхийг сайжруулахад оршино.
Дэлгэрэнгүй

Аймгийн Засаг даргын дэргэдэх статистикийн хэлтсээс 2015 оны 04 сарын 10-ны 10.00 цагт аймгийн хэвлэл мэдээллийн ажилтнуудыг оролцуулан хэвлэлийн бага хурал хийлээ.

Нийтэлсэн: 2015 он 04 сар 10. 11 цаг 24 минут
Аймгийн Засаг даргын дэргэдэх статистикийн хэлтсээс 2015 оны 04 сарын 10-ны 10.00 цагт аймгийн хэвлэл мэдээллийн ажилтнуудыг оролцуулан хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд: Өвөрхангай аймгийн “Соёмбо” ,” Арвайхээр” , “Хас”, М-жи болон “Таны элч”, “Өвөрхангай” сонин, ТV-9 телевизийн орон нутаг дахь сэтгүүлч, аймгийн FM радиогийн ажилтан сэтгүүлч нар оролцлоо. Бага хуралд: Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2015 оны 03 сарын гүйцэтгэлийн талаар статистикийн хэлтсээс мэдээлэл хийж сонирхсон асуултад хариулт өглөө.
Дэлгэрэнгүй

3 сая дахь иргэний чацуутан охинд Аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн нэр хайрлалаа.

Нийтэлсэн: 2015 он 01 сар 30. 09 цаг 47 минут
Өвөрхангай аймгаас тодорсон 3 сая дахь иргэнтэй хамгийн ойр төрсөн охинд Аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн охины аав Г.Эрдэнэбат, ээж Б. Бямбацэрэн нарт баяр хүргэж, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ой тохиож буй энэ цаг үед Өндөр гэгээний нутгаас Монгол Улсын 3 сая дахь иргэнтэй хамгийн ойр төрсөн хүүхэд тодорч байгааг бэлгэшээж, Ханджамц нэрийг хайрлалаа. Ханджамц гэдэг нэр нь Өндөр гэгээн Занабазарын ээжийнх нь нэр ажээ. Мөн Э.Ханджамц охин болон түүний гэр бүлд аймагт баригдаж байгаа хамгийн анхны 10 давхар орон сууцанд 2 өрөө байр өгөхөөр шийдвэрлэснээ дуулгалаа.
Дэлгэрэнгүй

3 сая дахь иргэний чацуутангууд

Нийтэлсэн: 2015 он 01 сар 29. 15 цаг 01 минут
Монгол улсын 3 сая дахь иргэн 2015 оны 1 сард мэндэлнэ гэж тооцоолж 3 сая дахь иргэнийг тодруулах журмын дагуу Монгол улсын 3 сая дахь иргэн түүний чацуутанг тодорхойлох, угтан авах, алдаршуулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий комисс 3 сая дахь иргэнийг тодруулж нийтэд зарлалаа. ӨВ аймгийн хувьд 3 сая дахь иргэнтэй хамгийн ойр төрсөн хүүхэд Есөнзүйл сумын 3-р багийн иргэн Ганболдын Эрдэнэбат, Бат-Эрдэнийн Бямбацэрэн нарын гэр бүлд төрсөн байна. Ээж нь 21 настай. Анхны төрөлт.
Дэлгэрэнгүй

Аймгийн ЗДТГазрын 1 сарын 20-ний шуурхай хуралд Статистикийн хэлтсийн дарга Ц. Должин мэдээлэл хийлээ.

Нийтэлсэн: 2015 он 01 сар 26. 17 цаг 34 минут
Аймгийн Засаг даргын тамгын газрын 2015 оны 1 сарын 20-ний шуурхай хуралд Статистикийн хэлтсийн дарга Ц. Должин 2014 оны эдийн засаг, нийгмийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
Дэлгэрэнгүй

Аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсээс 2015 оны 01 сарын 14-нд хэвлэлийн бага хурал хийлээ.

Нийтэлсэн: 2015 он 01 сар 14. 12 цаг 05 минут
Аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсээс 2015 оны 01 сарын 14-нд хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд “Соёмбо”, ”Арвайхээр”, ”Жи-М”, ”ХАС” телевизүүд болон “Өвөрхангай”, “Таны элч” сонины сэтгүүлчид оролцлоо. Бага хуралд Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2014 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлийг хэлтсийн дарга Ц.Должин хийлээ.
Дэлгэрэнгүй

7 хоногийн үнийн мэдээ
/2019 оны 9-р сарын 25-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг 1200
Хонины мах, кг 6500
Үхрийн мах, кг 9000
Ямааны ястай мах, кг  
Элсэн чихэр, кг 2000
Цагаан будаа, кг 2200
Шингэн сүү, л 2000
Ноолуур, кг 60000
Бензин, А-80

1820

Бензин, А-92 1890
Дизель түлш 2460
Боодолтой өвс, 25 кг  

Үнийн динамик ЭНД ДАРЖ татаж авна уу

 

 
https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/?ref=br_rs

 

                

        Та санал, хүсэлтээ үлдээнэ үү.

Та статистик мэдээллийг байнга авч байхыг хүсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.