Статистикийн хэлтсийн дарга О.Түмэнжаргал Өвөрхангай аймгийн нийгэм, эдийн засгийн 2017 оны 10 сарын байдлын танилцуулгаар мэдээлэл хийлээ.

Нийтэлсэн: 2017 он 11 сар 10. 11 цаг 41 минут
Аймгийн Засаг даргын дэргэдэх статистикийн хэлтсээс 2017 оны 11 сарын 10-ны өдрийн 11 цагт хэвлэлийн хурал хийлээ. Хуралд ”Арвайхээр” телевиз, Соёмбо телевизийн сэтгүүлч нар оролцлоо. Аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн 2017 оны эхний 10 сарын гүйцэтгэлийн талаарх мэдээллийг хэлтсийн дарга О.Түмэнжаргал хийлээ.
Дэлгэрэнгүй

2018 оны эхний 5 сарын ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ танилцуулга хэвлэгдэн мэдээлэл хэрэглэгч нарт хүрлээ.

Нийтэлсэн: 2017 он 11 сар 10. 11 цаг 40 минут
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ танилцуулга 2018 оны эхний 5 сарын байдлаар нэгтгэгдэн мэдээлэл хэрэглэгч нарт хэвлэмэл болон цахим хэлбэрээр хүрлээ.
Дэлгэрэнгүй

Зүүнбаян-Улаан сумын ЗДТГазрын ажилтнууд, сумын статистикийн асуудал хариуцсан ажилтан болон мэдээнд хамрагдаж буй ААНБ-ын холбогдох хүмүүст сургалт зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2017 он 11 сар 08. 10 цаг 28 минут
Өвөрхангай аймгийн Статистикийн хэлтсээс төрийн захиргааны байгууллагын ажилтнууд, багийн Засаг дарга нарт статистик мэдээллийн ач холбогдлыг сурталчлах, таниулах, түүнийг ашиглах, мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилтын хүрээнд 2017 оны 11 сарын 8-ны өдөр Зүүнбаян-Улаан сумын ЗДТГазрын ажилтнууд, сумын статистикийн асуудал хариуцсан ажилтан болон мэдээнд хамрагдаж буй ААНБ-ын холбогдох хүмүүст сургалт зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

Хэлтсийн ажилтнууд болон "Нэг өрх, нэг ажлын байр" аяны хүрээнд сонгож аваад буй өрхийн гишүүдээ эрүүл мэнд цогц үзлэгт хамрууллаа.

Нийтэлсэн: 2017 он 11 сар 06. 12 цаг 14 минут
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2 заалт, Эрүүл мэндийн тухай 44.1, 44.2 дэх заалтын дагуу урьдчилан болон хугацаат үзлэг албан хаагчдыг хамруулах төлөвлөгөөний дагуу аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвтэй гэрээ байгуулж хэлтсийн ажилтнууд болон "Нэг өрх, нэг ажлын байр" аяны хүрээнд сонгож аваад буй өрхийн гишүүдээ 2017 оны 11 сарын 4-ний өдөр эрүүл мэнд цогц үзлэгт хамрууллаа.
Дэлгэрэнгүй

Статистикийн хэлтсийн дарга О.Түмэнжаргал Нутгийн удирдлагын байгууллага үүсч, хөгжсний 25 жилийн ойгоор шагнал гардан авлаа.

Нийтэлсэн: 2017 он 11 сар 03. 18 цаг 31 минут
Статистикийн хэлтсийн дарга О.Түмэнжаргал Нутгийн удирдлагын байгууллага үүсч, хөгжсний 25 жилийн ойгоор Өвөрхангай аймгийн ИТХ-ын хүндэт шагнал болох БНМАУ-ын Бага хурлын анхны дарга, Ардын Сайд нарын Зөвлөлийн ерөнхий сайд Пэлжидийн Гэндэнгийн нэрэмжит медалиар шагнагдав.
Дэлгэрэнгүй

Сурагчдад "Статистикийн боловсрол" сэдэвт хичээл заалаа

Нийтэлсэн: 2017 он 11 сар 03. 14 цаг 29 минут
Өвөрхангай аймгийн Статистикийн хэлтсээс жил бүр “СТАТИСТИКИЙН БОЛОВСРОЛ” сэдэвт хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн сургалтаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын II сургуулийн 10В ангийн сурагчдад "Статистикийн боловсрол" сэдэвт хичээл заалаа. Уг сургалтанд тус сургуулийн 10В ангийн нийт 17 сурагч хамрагдсан бөгөөд Статистикийн тухай ойлголт болон тус мэргэжилийн талаар ойлголт авлаа.
Дэлгэрэнгүй

Статистикийн хэлтсийн хамт олон ургын бичгээ зөв хөтлөх талаар сургалтад хамрагдлаа.

Нийтэлсэн: 2017 он 11 сар 02. 14 цаг 48 минут
Аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан "Ахмадаа дээдлэх жил"-ийн ажлын төлөвлөгөөний 2.15-д заасан "Удам судар, үндэс угсаагаа сайтар мэдэх, хүндэтгэн дээдлэх, ургийн бичгээ зөв хөтлөх, түүнийгээ залгамж үедээ өвлүүлэн сургах ажлыг ахмадуудын дэмжлэгтэй зохион байгуулж, түгээн дэлгэрүүлэх" зорилтын хүрээнд тус хэлтсийн хамт олон дээрх сэдвээр сургалтад хамрагдлаа. Сургалтын хичээлийг аймгийн Боловсрол соёл, урлагын газрын соёлын хэлтсийн дарга Л.Пүрэвлхам, аймгийн номын сангийн ажилтан С.Энхтогтох нар заалаа.
Дэлгэрэнгүй

Статистикийн хэлтсээс Өвөрхангай аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын 2017 оны эхний 9 сарын статистик мэдээний талаар мэдээлэл хийлээ.

Нийтэлсэн: 2017 он 10 сар 16. 16 цаг 06 минут
Аймгийн Засаг даргын дэргэдэх статистикийн хэлтсээс 2017 оны 10 сарын 16-ны өдрийн 15 цагт хэвлэлийн хурал хийлээ. Хуралд ”Арвайхээр” телевиз, Соёмбо телевизийн сэтгүүлч нар оролцлоо. Аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн 2017 оны эхний 9 сарын гүйцэтгэлийн талаарх мэдээллийг хэлтсийн мэргэжилтэн Х.Мөнхцэцэг хийлээ.
Дэлгэрэнгүй

Гол нэрийн барааны үнэ /10 сарын 10/
Гурил, I  зэрэг, кг        1200
Хонины мах, кг (ястай)          5000
Үхрийн мах, кг (цул)               7000
Ямааны мах, кг (ястай)        4500
Элсэн чихэр, кг                  2000
Цагаан будаа, кг                    2200
Шингэн сүү, л                           2500
Ноолуур, 1кг                      85000
Бензин, А-80, 1 литр                 1770
Бензин, А-92, 1 литр           1910
Дизелийн түлш, 1 литр     2240

ҮНИЙН ДИНАМИК татаж авах

 

https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/?ref=br_rs

 

Та статистик мэдээллийг байнга авч байхыг хүсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.