Засаг даргын захирамжаар хэрэгжүүлж буй “Нэг өрх-нэг ажлын байр“ аяны дагуу Арвайхээр сумын нэгдүгээр багийн Өлзий овогтой Гончигбатынхыг сонгон авч ажиллаж байна.

Нийтэлсэн: 2017 он 03 сар 24. 12 цаг 16 минут
Тус хэлтэс нь аймгийн Засаг даргын захирамжаар хэрэгжүүлж буй “Нэг өрх-нэг ажлын байр“ аяны дагуу Арвайхээр сумын нэгдүгээр багийн Өлзий овогтой Гончигбатынхыг сонгон авч ажиллаж байна. Хэлтсийн ажилтан, албан хаагчид өрхөд сар шинийн баяраар хэвийн боов, тавгийн идээ авч бэлэглэлээ. Мөн тус өрхөд хандсан бусад ажлуудыг хийж байна.
Дэлгэрэнгүй

“Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, амьдралын туршлага судалгаа”-г Монгол Улсад анх удаа улсын хэмжээнд зохион байгуулан явуулахаар боллоо.

Нийтэлсэн: 2017 он 03 сар 24. 09 цаг 25 минут
Монгол Улсын Үндэсний статистикийн хороо нь НҮБ-ын Хүн амын сангийн захиалгаар, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, амьдралын туршлага судалгаа”-г Монгол Улсад анх удаа улсын хэмжээнд зохион байгуулан явуулахаар бэлтгэл ажил хийгдэж байна.
Дэлгэрэнгүй

Статистикийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зорилтын хүрээнд 21 аймгийн 332 сумын статистикийн асуудал хариуцсан ажилтнууд, 1726 багийн Засаг дарга нарт статистикийн мэдлэг, ур чадварыг олгох сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Нийтэлсэн: 2017 он 03 сар 24. 09 цаг 22 минут
Статистикийн салбарын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу статистикийн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зорилтын хүрээнд 21 аймаг, 332 сум, 1726 багийн статистикийн асуудал хариуцсан ажилтнууд, багийн Засаг дарга нарт статистикийн мэдлэг, ур чадварыг олгох сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд Өвөрхангай аймгийн 109 багийн Багийн Засаг дарга, 19 сумын статистикийн асуудал хариуцсан ажилтнуудыг хамруулсан сургалтыг 2017 оны 4 сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөгдөөд байна.
Дэлгэрэнгүй

Статистикийн хэлтсээс Өвөрхангай аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын 2016 оны жилийн эцсийн статистик мэдээний талаар мэдээлэл хийлээ.

Нийтэлсэн: 2017 он 01 сар 24. 09 цаг 20 минут
Аймгийн Засаг даргын дэргэдэх статистикийн хэлтсээс Өвөрхангай аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын 2016 оны жилийн эцсийн статистик мэдээний талаар мэдээлэл хийлээ. Хуралд Өвөрхангай аймгийн Арвайхээр, ХАС телевизүүд болон “Таны элч” сонины сэтгүүлч нар оролцлоо.
Дэлгэрэнгүй

2016 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

Нийтэлсэн: 2016 он 12 сар 28. 14 цаг 56 минут
Аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсээс 2016 оны 12 сарын 28-нд аймгийн Засаг дарга, ЗДТГазар, хэлтэс албадын дарга нар, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцсон шуурхай хуралд аймгийн 2016 оны мал тооллогын урьдчилсан дүнгийн талаар танилцууллаа. Хуралд Өвөрхангай аймгийн Соёмбо, Арвайхээр, ХАС телевизүүд болон “Таны элч”, “Өвөрхангай” сонин, FM радио, ТV-9 телевизийн аймаг дахь сэтгүүлч нар оролцлоо.
Дэлгэрэнгүй

Мал тооллогын семинар зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2016 он 11 сар 26. 15 цаг 49 минут
Өвөрхангай аймгийн 19 сумын төрийн сангийн тасгийн дарга, зарим сумын төрийн сангийн мэргэжилтнүүдийг оролцуулан Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2016 оны тооллогын семинарыг 2016 оны 11 сарын 25 -ны өдөр зохион байгуулж явууллаа. Сумдын ажилтнуудад мал тооллогын маягт, аргачлал болон программын талаар дэлгэрэнгүй заавар, зөвлөмж өгч мөн ХАӨМС болон бусад мэдээ тайлангийн тухай мэдээлэл хийлээ.
Дэлгэрэнгүй

Бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэгчдийн судалгаа явагдаж байна.

Нийтэлсэн: 2016 он 11 сар 16. 19 цаг 12 минут
Бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэгчдийн судалгаа Өвөрхангай аймагт 2016 оны 10 сарын 5-наас эхлэн явагдаж байгаа ба судалгаанд Өвөрхангай аймгийн Уянга, Нарийнтээл, Хайрхандулаан сумдын бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэгч иргэд хамрагдаад байна. Бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэгч иргэд энэхүү судалгаанд сайн дураар оролцох боломжтой.
Дэлгэрэнгүй

“Статистикийн боловсрол” сэдэвт хичээлийг Арвайхээр сумын ЕБСургуулийн I, II сургуулийн 12-р ангийн сурагчдад заалаа.

Нийтэлсэн: 2016 он 11 сар 16. 17 цаг 50 минут
Монгол улсад статистикийн алба байгуулагдсаны 92 жилийн ойн өдөр 11 сарын 11-ний өдөр тохиосон ба энэ өдрийг тохиолдуулан уламжлал болгон зохион байгуулдаг “Статистикийн боловсрол” сэдэвт хичээлийг Арвайхээр сумын ЕБСургуулийн I сургуулийн 12б, 12г анги, II сургуулийн 12а, 12в ангиудын нийт 84 сурагчдад 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр заалаа. Хичээлд нийт сурагчид идэвхитэй оролцсон бөгөөд статистикийн шинжлэх ухааны талаар ерөхий мэдээлэл авч, статистикийн мэргэжлийг сайн ойлгож сургуулиа төгсөөд мэргэжил сонгох тохиолдолд энэ мэргэжлийн талаар бүрэн ойлголттой болсноо илэрхийлж байлаа.
Дэлгэрэнгүй

Гол нэрийн барааны үнэ/03 сарын 22/

Гурил, I  зэрэг, кг                    1 200
Хонины мах, кг (ястай)         5 200
Үхрийн мах, кг (цул)              7 000
Ямааны мах, кг (ястай)        4 000
Элсэн чихэр, кг                     2 400
Цагаан будаа, кг                    2 400
Шингэн сүү, л                        2 500
Ноолуур, 1кг                        65 000
Бензин, А-80, 1 литр             1 550
Бензин, А-92, 1 лит               1 660
Дизелийн түлш, 1 ли             1 770

ДИНАМИК  
 

ПРОГРАММ ХАНГАМж


Та статистик мэдээллийг байнга авч байхыг хүсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.