Статистикийн байгууллагын түүхэн товчоо


Эрхэм зорилго

Улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүйгээр эдийн засаг, нийгэм, хүн ам зүйн талаархи шинжлэх ухааны арга зүйгээр тооцсон, статистикийн үнэн бодит мэдээлэл, судалгаагаар төр, засаг, иргэн байгууллагад адил тэгш үйлчлэхэд оршино.

Статистикийн байгууллагын түүхэн өгүүлэмж

   Хүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаасаа хойш тоо мэдээллийг өөрсдийн амьдрал ахуйг эрхлэх нэг үндсэн гол хэрэглэгдэхүүн болгон ашиглаж ирсэн түүхтэй. Нийгмийн хөгжлийн зүй тогтлын дагуу мэдээлэл авах, түүнийг амьдрал ахуй, үйл ажиллагаандаа ашиглах хэлбэр нь байнга боловсронгуй болж ирсэн бөгөөд аливаа үзэгдэл юмсын хэмжээ хувьсал, өөрчлөлт бүхнийг хэмжих, харьцуулан жиших зэргээр шаардлагатай мэдээллийг шууд болон дам аргаар боловсруулан ашиглах арга зүй нэгэнт бүрэлдэн тогтжээ. Үүнтэй холбоотойгоор тоо мэдээллийг боловсруулах бие даасан статистикийн шинжлэх ухаан бий болж түүнийг эрхлэн гүйцэтгэх тусгай мэргэжил гарч ирсэн байна.

   Статистик нь нийгмийн байгууллагын тогтолцооноос үл хамааран улс орон бүхэнд, нийгэмд төрийн байгуулагынх нь гүйцэтгэх ёстой үндсэн чиг үүргийн нэг болж байдаг ажээ. Статистикийн арга ажиллагаа тухайн улс үндэстний амьдралын хэв маяг, зан заншил, түүхэн уламжлалтай салшгүй холбоотойгоор хөгжиж ирсэн байна. Манай орны хувьд ч энэ түгээмэл зүй тогтлоор хөгжиж байна.

   Өвөрхангай аймгийн анхны тоо бүртгэл нь 1959 онд Төлөвлөгөөний комисст тоо бүртгэгч гэсэн орон тоог нэмсэнээр эхэлсэн бөгөөд  анхны тоо бүртгэгчээр Г.Сүхбаатар ажиллаж байв. Улмаар аймгийн тоо бүртгэлийн товчоо нь МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын СнЗ-ийн 1960 оны 167/99-р тогтоолоор Тоо бүртгэлийн товчоо нэртэйгээр Төлөвлөгөөний комиссоос тусгаарлан 4 орон тоотойгоор байгуулагдсан байна. Тоо бүртгэлийн товчооны даргаар н.Загарсүрэн, ахлах тоо бүртгэгчээр Г.Сүхбаатар, тоо бүртгэгчээр н.Сэмжид, С.Жанчивдорж нар ажиллаж байжээ. Энэ үед 3740 мэдээг төвд дамжуулдаг байжээ.

   СнЗ-ийн 1964 оны 03-р сарын 06 ны өдрийн 111-р тогтоолоор аймаг, хотын тоо бүртгэлийн товчоог Статистикийн товчоо гэж нэрлэж байхаар тогтсоны дагуу  аймгийн Статистикийн товчоо нэртэйгээр зохион байгуулагдаж дээрх орон тоо хэвээр ажилласан байна. Сумдад орлогч нарын орон тоо бий болж тоо бүртгэлийн ажлыг хариуцдаг болов.

  Улмаар 1970-аас 1980-аад онд Статистикийн товчооны орон тоо нилээд нэмэгдэж дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжилтнүүд гэсэн 11 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж материаллаг баазын хувьд бэхжиж эхэлсэн байна.     1970 оны үед давхардсан тоогоор 4796 мэдээ, 1980-аад онд 7650 мэдээг сард 3 удаа сум, үйлдвэр аж ахуйн газруудаас авч нэгтгэн төвд дамжуулдаг байжээ.

   1988 онд аймгийн  Төлөвлөгөөний комисстой нэгдэж Төлөвлөгөө Эдийн Засгийн Хороо нэртэйгээр бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт оржээ.

   1990 оны 10 сард Төлөвлөгөө Эдийн Засгийн Хороо бүтцийн хувьд өөрчлөгдөж статистик нь ЗДТГазрын алба болон өөрчлөгдөж салсан байна. Засгийн газрын 1991 оны 11 сарын 02-ны өдрийн 285-р тогтоолоор аймгийн АДХГЗахиргааны Статистикийн хэлтэс нэртэйгээр зохион байгуулагдаж 6 орон тоотойгоор ажиллаж байжээ.

   Аймгийн Засаг даргын 1994 оны 07 сарын 03-ний 26 тоот захирамжаар санхүүгийн хэлтсийн бүтцэд Статистикийн тасгийн бүтэцтэйгээр ажиллаж иржээ. Статистикийн мэдээ дамжуулалтын хугацаа багасч, давхардал, үзүүлэлт цөөрч улмаар бүтэц орон тоог багасгаж өөрчилсөн байна.

   Аймгийн Засаг даргын 1997 оны 08 сарын 01-ны өдрийн 156 тоот захирамжаар аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэс болгон бие даалган зохион байгуулав. Үүний дагуу өнөөгийн байдлаар Статистикийн хэлтэс нь доорх бүтэц зохион байгуулалтын дагуу Аймгийн засаг даргын дэргэдэх хэлтэс болон хэрэгжүүлэгч агентлагийн хэлбэрээр ажиллаж байна. Сумдад статистикийн үйл ажиллагааг 1964 оноос 2010 оныг дуустал хугацаанд сумын Засаг даргын орлогч хариуцан ажиллаж ирсэн бөгөөд 2008 онд сумын Засаг даргын орлогчийн албан тушаалыг улс төрийн албан хаагч болгосонтой холбоотойгоор сумдад статистикийн ажлыг 2010 оноос Төрийн сангийн төлөөлөгч, 2013 оноос Төсөв, төрийн сангийн мэргэжилтэн хариуцан гүйцэтгэх болсон. Мэдээлэл технологийн хөгжлийн дүнд бүх мэдээ судалгааг компьютерээр боловсруулж, интернетийн сүлжээ, цахим хуудсыг ашиглан статистик мэдээлэл судалгааны ажлыг гүйцэтгэж, боловсруулалт хийн хэрэглэгчдэд тархааж байна.

   Түүхэн үеийн хугацаанд тус албанаас хөдөлмөр бүтээлээрээ шалгарч Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонтой 1, Алтан гадас одонтой 3, Хөдөлмөрийн хүндэт медальтай 8, Улс хувьсгалын ойн медальтай 7, Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан 22, Засгийн газрын болон Үндэсний статистикийн хорооны хүндэт жуух бичигтэй 8 хүн  төрөн гарчээ.

 Боловсон хүчин хангамж

   Анх байгуулагдах үед 1 орон тоотой ажиллаж байсан бол статистикийн хүрээ өсч мэдээлэгч нэмэгдэх тутам ажлын шаардлагаар мэргэжилтний зэрэгцээ бичээч-операторч, инженер, программист зэрэг орон тоо нэмэгдэж, орон тоо бүтцийн хувьд өргөжин бэхжсээр иржээ.

 

 Үе үеийн ажиллагсад

 Хэлтсийн даргаар

            1. н.Загарсүрэн     1960-1964                             

            2. Д.Дуйнхаржав    1964-1964                             

            3. Ц.Чимэддорж    1965-1972

            4. Г.Юндэнцэвэл   1973-1980                                                 

            5. Т.Равданжамц   1981-1990

            6. С.Пүрэвдорж     1991-1992

            7. Д.Найдандорж   1993-1996

            8. Ц.Должин           1997-2016

            9. О.Түмэнжаргал  2016-оноос ажиллаж байна.

 Ажилтан албан хаагчид, мэргэжилтнээр

   Г.Сүхбаатар, н.Сэмжид, С.Жанчивдорж, Ц.Чимэддорж, Н.Батнасан, П.Эрдэнэ, Д.Төмөрхуяг, Ц.Энхбаатар, С.Пүрэвдорж, Ц.Жагд, н.Пунцаггирваа, П.Чулуун, Ц.Балжирдорж, Н.Батнасан, С.Сангидаш, Ч.Лхагва, Д.Лхагва, Ч.Ёндонноров, Б.Уртнасан, н.Дамбажанцан, н.Мандах, С.Маруся, Л.Пүрэвсүрэн, С.Ганхуяг, Б.Даваасамбуу, Ш.Цэгмид, н.Батцэрэн, Д.Лхагвасүрэн, П.Пүрэв, н.Цэрэндорж, Д.Цэрэндорж, Ш.Цэвэлсорогдон, Д.Төмөрхуяг, н.Төмөрбаатар, Г.Энхбаатар, С.Чулуунтогтох, Т.Наранчимэг, Т.Амартунгалаг, С.Бат-Эрдэнэ, В.Дэлгэр, Ц.Энхбаатар, С.Пүрэвсүрэн, С.Болормаа, Р.Отгонжаргал, Х.Мөнхцэцэг, Ц.Должинсүрэн, П.Дуламсүрэн, Г.Батцэцэг, Э.Өүлэн нар.

 Бичээчээр

   С.Нина 1962-1986, Ц.Оюунчимэг 1986-1994  

 Операторч, инженер программистаар

С.Нина, Н.Баттөмөр, Ж.Наранцэцэг             

 Техник,  тоног төхөөрөмжийн дэвшил

   Анх байгуулагдаж байх үедээ буюу 1959-1982 онуудад эрхэн сампин, 4 үйлдэлтэй арифмометр, ниса, аскот, сар, телетайп машинуудыг ашиглан мэдээ тайлангуудыг нэгтгэн утсан болон цахилгаан холбоогоор мэдээг дамжуулж байжээ. 1983 онд мэдээ тайланг боловсруулан 12 программаар дамжуулалт хийх хүчин чадалтай хэрэглэгчийн цэгийг нэвтрүүлж “Мера-100” тооцоолон бодох машиныг суурилуулснаар мэдээний хүрээ өргөжиж, сар улирал жилийн мэдээллийг боловсруулж, банкны өдөр тутмын гүйлгээг шивж мэдээлдэг болсон байна. Улс орны техникийн хөгжлийн дүнд компьютер нэвтэрч 1990 онд “Монел-286” компьютерийг суурилуулснаар хэлтсийн техник хангамж дээшилж, ажлын чанар үр дүн сайжрахад ихээхэн нөлөөлжээ. Үүнээс хойш техник тоног төхөөрөмжийг шинэчлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээг тасралтгүй авч хэрэгжүүлж ирсний дүнд орчин үеийн шинэ техник хэрэгслэлүүдийг суурилуулж, бүх мэдээ, судалгааг компьютерээр боловсруулж, интернетийн сүлжээ, цахим хуудсыг ашиглан статистик мэдээ судалгааны ажлыг гүйцэтгэж боловсруулалт хийн хэрэглэгчдэд тархааж байна.

Гол нэрийн барааны үнэ/12 сарын 13/

Гурил, I  зэрэг, кг                    1 200
Хонины мах, кг (ястай)         3 500
Үхрийн мах, кг (цул)              5 000
Ямааны мах, кг (ястай)        2 500
Элсэн чихэр, кг                     2 200
Цагаан будаа, кг                    2 200
Шингэн сүү, л                        1 700
Ноолуур, 1кг                        68 000
Бензин, А-80, 1 литр             1 550
Бензин, А-92, 1 лит               1 660
Дизелийн түлш, 1 ли             1 770

ДИНАМИК
 

ПРОГРАММ ХАНГАМж


Та статистик мэдээллийг байнга авч байхыг хүсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.