Хэлтсийн танилцуулга


   Аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэс нь албан ёсны статистикийн үйл ажиллагааг эрхэлдэг төрийн захиргааны байгууллага бөгөөд
Статистикийн хэлтэс нь аймгийн эдийн засаг, хүн ам, нийгэм, байгаль орчны талаархи статистикийн мэдээллээр төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад адил тэгш үйлчилдэг төрийн байгууллага мөн.

   Статистикийн тухай Монгол улсын хуулийг 1997 онд шинэчлэн баталснаар Статистикийн алба нь Засгийн газраас хараат бус бие даасан байгууллага болсон.

   Аймгийн Статистикийн хэлтэс нь аймгийн Засаг даргын статистикийн талаарх бүрэн эрхийг аймгийн хэмжээнд хэрэгжүүлж, статистикийн бүртгэл хөтлөх, мэдээлэл гаргаж өгөх, дамжуулах, нэгтгэн боловсруулах, тооллого судалгаа явуулах, дүгнэлт гаргах, мэдээлэл судалгааны үр дүнг хэрэглэгчдэд тархаах, хэвлэн нийтлэх, мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, мэдээллийн сан байгуулах, хадгалах зэрэг статистикийн үйл ажиллагааг явуулж байна.

   Статистикийн хэлтэст 2017 оны байдлаар хэлтсийн дарга, 4 мэргэжилтэн, 2 гэрээт ажилтан, 3 судлаач ажиллаж байна. Сумдад төсөв, төрийн сангийн мэргэжилтэн, зарим суманд санхүүгийн албаны дарга статистикийн үйл ажиллагааг хавсран  гүйцэтгэж байгаа бөгөөд нийт 19 хүн ажиллаж байна.      Багийн түвшинд статистикийн үйл ажиллагааг багийн  Засаг дарга нар хуулийн дагуу эрхлэн гүйцэтгэж байгаа бөгөөд аймгийн хэмжээнд 109 багийн Засаг дарга ажиллаж байна.

   Статистикийн хэлтэс нь Yндэсний Статистикийн хорооны болон аймгийн  Засаг даргын удирдлаганд үйл ажиллагаагаа явуулж, ажлаа тайлагнадаг.

   Нийгэм, эдийн засгийн өөрчлөлттэй уялдуулж статистикийн арга аргачлалыг улам боловсронгуй болгох зорилгоор мэдээ мэдээллийг түүвэр судалгаагаар цуглуулж, тархаан мэдээний хамралтын хүрээг өргөжүүлж ажилладаг. Статистикийн мэдээллийг цуглуулахдаа нэлэнхүй ажиглалтаас түүвэр судалгааны аргад шилжиж мөн томоохон тооллого судалгааг хуулийн дагуу давтамжтай хугацаанд хийж мэдээллийг цуглуулж, боловсруулалт хийж хэрэглэгчдийг мэдээллээр хангаж байна.

   Аймгийн статистикийн хэлтсээс сар бүр “Аймгийн  эдийн засаг, нийгмийн байдал” статистикийн танилцуулга, жил бүр аймгийн эдийн засаг нийгмийн байдал дэлгэрэнгүйгээр, “Дотоодын нийт бүтээгдэхүүн” танилцуулга, аймгийн хөгжлийн статистик үзүүлэлтийн олон жилийн динамикийг бэлтгэн хэвлэмэлээр болон  цахим хэлбэрээр тархааж байна. Үүний зэрэгцээ жил бүр аймгийн эдийн засаг, нийгмийн байдлын тухай тусгайлсан сэдвээр судалгаа, танилцуулга хийж, хэрэглэгчид цахим болон хэвлэмэл байдлаар тархаадаг. Мөн зарим онцлох жилүүдэд статистикийн  эмхэтгэл, өврийн дэвтэр, нугалбар бэлтгэн гаргаж хэрэглэгчдэд хүргэн ажиллаж байна. 

Гол нэрийн барааны үнэ/10 сарын 11/

Гурил, I  зэрэг, кг                    1 200
Хонины мах, кг (ястай)         4 000
Үхрийн мах, кг (цул)              6 000
Ямааны мах, кг (ястай)        3 500
Элсэн чихэр, кг                     2 200
Цагаан будаа, кг                    2 300
Шингэн сүү, л                        1 500
Ноолуур, 1кг                        68 000
Бензин, А-80, 1 литр             1 550
Бензин, А-92, 1 лит               1 660
Дизелийн түлш, 1 ли             1 770

ДИНАМИК
 

ПРОГРАММ ХАНГАМж


Та статистик мэдээллийг байнга авч байхыг хүсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.