Танилцуулга


   Статистикийн хэлтсийн түүхэн замнал

   Аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэс нь албан ёсны статистикийн үйл ажиллагааг эрхэлдэг төрийн захиргааны байгууллага юм.
   Статистикийн хэлтэс нь аймгийн  эдийн засаг, хүн ам, нийгэм, байгаль орчны талаархи статистикийн мэдээллээр төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад адил тэгш үйлчилдэг төрийн байгууллага мөн.
 
   Статистикийн байгууллагын тогтолцоо

   Статистикийн тухай Монгол улсын хуулийг 1997 онд шинэчлэн баталснаар статистикийн алба нь Засгийн газраас хараат бус бие даасан байгууллага болсон.   

   Аймгийн статистикийн байгууллагын тогтолцоо нь албан ёсны статистикийн үйл ажиллагааг хараат бус, бие даасан байдлаар аймгийн  хэмжээнд төвлөрүүлэн  аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэс, суманд төрийн сангийн ажилтан эрхэлдэг. Багт статистикийн үйл ажиллагааг багийн  Засаг дарга эрхлэн гүйцэтгэж байна.
 
   2013 оны байдлаар аймгийн статистикийн хэлтэст 6 ажилтан, гэрээт  судлаачаар  3 хүн ажиллаж байна.
 
   Статистикийн хэлтэс нь Yндэсний Статистикийн хорооны болон аймгийн  Засаг даргын удирдлаганд үйл ажиллагаагаа явуулж, ажлаа тайлагнадаг.

   Статистикийн үйл ажиллагаа

   Статистикийн тухай Монгол улсын хуулийн дагуу аймгийн статистикийн хэлтэс нь аймгийн  Засаг даргын статистикийн талаархи бүрэн эрхийг аймгийн хэмжээнд хэрэгжүүлж, статистикийн бүртгэл хөтлөх, мэдээлэл гаргаж өгөх, дамжуулах, нэгтгэн боловсруулах, тооллого судалгаа явуулах, дүгнэлт гаргах, мэдээлэл судалгааны үр дүнг хэрэглэгчдэд тараах, хэвлэн нийтлэх, мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, мэдээллийн сан байгуулах, хадгалах зэрэг статистикийн үйл ажиллагааг явуулж байна.
   Бид албан ёсны статистикийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ дараах зарчмыг баримталдаг. Үүнд:
   • Албан ёсны статистикийн үйл ажиллагаа нь хараат бус, бие даасан байх
   • Шинжлэх ухааны үндэслэл бүхий нэгдмэл арга зүйтэй байх
   • Мэдээлэл үнэн, бодитой байх
   • Мэдээлэл шуурхай байх
   • Статистикийн мэдээлэл нь нийтэд хүртээмжтэй, хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд ил тод байх
   • Статистикийн үзүүлэлт, арга зүй нь олон улсын статистикийн стандарт, арга зүйтэй нийцсэн байх
   • Статистикийн мэдээллийг бага зардлаар, мэдээлэгчид ачаалал багатай арга хэлбэрээр цуглуулах

   Статистикийн мэдээллийн тогтолцоо

   Статистикийн мэдээлэл нь албан ёсны болон захиргааны гэсэн 2 төрөл байна. Албан ёсны статистикийн мэдээллийг Үндэсний Статистикийн Хороо, яам, төрийн бусад албан газар, бүх шатны Засаг дарга эрхлэн гаргадаг.

   Албан ёсны статистикийн мэдээлэл гэж Үндэсний Статистикийн Хорооноос баталсан аргачлал, үзүүлэлтээр Статистикийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан эдийн засаг, хүн ам, нийгэм, байгаль орчны холбогдолтой үзүүлэлтээр гаргасан мэдээлэл, статистикийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан мэдээлэл юм.

   Захиргааны статистикийн мэдээллийг Үндэсний Статистикийн Хорооноос баталсан, зөвшөөрсөн аргачлал, үзүүлэлтээр яам, Засгийн газрын агентлаг, төрийн бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын хэрэгцээнд зориулан цуглуулж боловсруулдаг.

   Аймгийн статистикийн хэлтэс нь жилд долоо хоног, сар, улирал, жилийн давтамжтай албан ёсны статистикийн 70 төрлийн мэдээ тайлан, захиргааны статистикийн буюу аймгийн Засаг даргын албан хэрэгцээнд зориулж 12 төрлийн мэдээг аймгийн  нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн 1000 гаруй  аж ахуйн нэгж, байгууллагаас шууд болон сумын төрийн сангийн төлөөлөгчөөр дамжуулан цуглуулдаг.

   Статистикийн бүтээгдэхүүн

   Аймгийн статистикийн хэлтсээс долоо хоног бүрийн Лхагва гаригт аймгийн гол нэрийн барааны  үнийн ажиглалтын дүн, сар бүр “Аймгийн  эдийн засаг, нийгмийн байдал” статистикийн танилцуулга, жил бүр аймгийн эдийн засаг нийгмийн байдал дэлгэрэнгүйгээр, “Дотоодын нийт бүтээгдэхүүн” танилцуулга, аймгийн  хөгжлийн статистик үзүүлэлтийн олон жилийн динамикийг бэлтгэн хэвлэмэлээр болон  цахим хэлбэрээр тархааж байна. Үүний зэрэгцээ жил бүр аймгийн  эдийн засаг, нийгмийн байдлын тухай тусгайлсан сэдвээр судалгаа, танилцуулга  хийж,  хэрэглэгчид цахим болон хэвлэмэл байдлаар тархаадаг. Мөн зарим онцлох жилүүдэд статистикийн  эмхэтгэл, өврийн дэвтэр, нугалбар бэлтгэн гаргаж хэрэглэгчдэд хүргэдэг.

 

 

Гол нэрийн барааны үнэ/05 сарын 10/

Гурил, I  зэрэг, кг                    1 200
Хонины мах, кг (ястай)         7 200
Үхрийн мах, кг (цул)              8 000
Ямааны мах, кг (ястай)        6 000
Элсэн чихэр, кг                     2 300
Цагаан будаа, кг                    2 350
Шингэн сүү, л                        2 000
Ноолуур, 1кг                        63 000
Бензин, А-80, 1 литр             1 550
Бензин, А-92, 1 лит               1 660
Дизелийн түлш, 1 ли             1 770

ДИНАМИК
 

ПРОГРАММ ХАНГАМж


Та статистик мэдээллийг байнга авч байхыг хүсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.