2014 оны 3-р сарын үнийн өөрчлөлтийн талаарх мэдээлэл

Нийтэлсэн: 2014 он 02 сар 17. 18 цаг 41 минут

     2014 оны 03 дугаар сард бараа үйлчилгээний үнэ тариф өмнөх сарыхаас 0.8 хувиар өсч, өнгөрсөн оны мөн үеийхээс 15.9 хувиар тус тус өссөн байна.
     Хүнсний барааны бүлгийн үнийн өсөлтөд хонины ястай махны үнэ 4.1 хувиар, үхрийн цул махны үнэ 6.3 хувиар, үхрийн ястай махны үнэ 5.8 хувиар, ямааны ястай махны үнэ 3.6 хувиар, тахианы махны үнэ 2.4 хувиар, сүүний үнэ / задгайгаар/ 12.5 хувиар, цэвэр сүүний үнэ / савласан/ 5.9 хувиар, алимны үнэ 2.3 хувиар, мандарины үнэ 5.7 хувиар, хатуу чихрийн үнэ 0.8 хувиар, ногоон цайны үнэ 0.7 хувиар тус тус өссөн нь нөлөөлсөн байна. Мөн гэрийн бүрээсний үнэ 1.4 хувиар, модон орны үнэ 1.8 хувиар, модон авдарны үнэ 1.7 хувиар тус тус өссөн нь байна.
Харин өмнөх оны мөн үетэй зэрэгцүүлэхэд  60.6 хувийх нь буюу 129 нэрийн бараа үйлчилгээний үнэ тариф өсч, 7.0 хувийх нь буюу 15 нэрийн барааны үнэ буурч, 32.4 хувийх нь үнэ тогтвортой байна. Өнгөрсөн оны мөн үеийнхээс  сүү, элсэн чихэр,  аарц, гурил, будаа, хүнсний ногоо, тамхи, архи, дотуур, гадуур хувцас, гутал, гэр ахуйн хэрэгсэл, жимс, жимсгэнэ, бүх төрлийн мах, бензин,  хог хаягдлын хураамж болон бусад бараа үйлчилгээний  үнэ 0.2 хувиас 3.7 дахин нэмэгдсэн байна.
 
 


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ
/2019 оны 9-р сарын 25-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг 1200
Хонины мах, кг 6500
Үхрийн мах, кг 9000
Ямааны ястай мах, кг  
Элсэн чихэр, кг 2000
Цагаан будаа, кг 2200
Шингэн сүү, л 2000
Ноолуур, кг 60000
Бензин, А-80

1820

Бензин, А-92 1890
Дизель түлш 2460
Боодолтой өвс, 25 кг  

Үнийн динамик ЭНД ДАРЖ татаж авна уу

 

 
https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/?ref=br_rs

 

                

        Та санал, хүсэлтээ үлдээнэ үү.

Та статистик мэдээллийг байнга авч байхыг хүсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.