Мал төллөлт, төл бойжилт 2014 оны 3 сарын байдлаар

Нийтэлсэн: 2014 он 02 сар 17. 18 цаг 48 минут

     Аймгийн хэмжээгээр 2013 оны эцэст төллөх насны  нийт 1387.8 мянган эх мал тоологдсон. 2014 оны эхний  3 сарын байдлаар 422001 толгой мал буюу оны эхэнд тоологдсон нийт эх малын 30.4 хувь нь төллөсөн байна.      3 сарын байдлаар ингэний 21.1 хувь буюу 1506 толгой, гүүний 1.5 хувь буюу 886 толгой, үнээний 5.2 хувь буюу 2694 толгой, эм хонины 33.8 хувь буюу 216951 толгой, эм ямааны 31.9 хувь буюу 199964 толгой нь тус тус төллөжээ.
     Сумаар авч үзвэл Гучин-Ус, Баянгол сумдад мал төлөлтийн явц хамгийн өндөр  буюу 69.6-70.5 хувь байна. Бат-Өлзий, Уянга сумдад хамгийн бага буюу 3.2-3.5 хувь байна. Баруунбаян-Улаан, Богд, Сант, Тарагт, Төгрөг, Хайрхандулаан сумдад мал төлөлт 40.0-өөс дээш хувьтай байна. Бусад сумдад мал төлөлт 14.0-26.7 хувьтай байна
     Гарсан төл 99.7 хувь буюу  422944 толгой төл бойжиж  байна. Өмнөх оны  мөн үед төл бойжилтын хувь мөн 99.7 хувь буюу 378337 толгой төл бойжиж байсан байна.
    Ботго 99.8 хувь, унага 100.0 хувь, тугал, ишиг тус бүр 99.5 хувь, хурга 99.9 хувь бойжиж байна. Аймгийн нийт сумдын дийлэнх  буюу 14 сумдад төл 100.0 хувь эсэн мэнд бойжиж байна.


Сэтгэгдэл бичих

Гол нэрийн барааны үнэ /06 сарын 12/
Гурил, I  зэрэг, кг        1200
Хонины мах, кг (ястай)          9000
Үхрийн мах, кг (цул)               12000
Ямааны мах, кг (ястай)        -
Элсэн чихэр, кг                  2000
Цагаан будаа, кг                    2200
Шингэн сүү, л                           2500
Ноолуур, 1кг                      88000
Бензин, А-80, 1 литр                 1900
Бензин, А-92, 1 литр           1990

Дизелийн түлш, 1 литр   

Боодолтой өвс

2490

10000

ҮНИЙН ДИНАМИК татаж авах

 

 
https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/?ref=br_rs

 

                

        Та санал, хүсэлтээ үлдээнэ үү.

Та статистик мэдээллийг байнга авч байхыг хүсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.