Хүн ам, өрхийн мэдээллийн сан

Нийтэлсэн: 2015 он 10 сар 10. 14 цаг 26 минут

ҮСХ-ноос хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогыг орчин үеийн мэдээллийн технологийн хөгжил, дэвшлийг ашиглан мэдээллийн хурд, үнэн зөв, бодитой байдлыг хангасан онлайн санг бүрдүүлэн явуулж байна.

Хүн амын шилжилт хөдөлгөөн, төрөлт, боловсролын түвшин зэрэг мэдээлэлд байнгын өөрчлөлт хийгдэж байдаг учраас онлайн системийг нэвтрүүлснээр тухай бүр өөрчлөлтийг тусгах боломж бүрдлээ.

Монгол Улсын иргэн Үндэсний статистикийн хорооны http://e-registration.nso.mn/web вэбсайтад зочилж, өөрийн болон өрхийн гишүүдийнхээ мэдээллийг шалгаж, баталгаажуулна. Харин гадаадад 183 хоногоос дээш хугацаагаар оршин суугаа Монгол Улсын иргэд http://e-census.nso.mn/web -д зочилж, интернет тооллогод хамрагдана.

Ийнхүү иргэн бүр өөрийн болон өрхийн гишүүдийн мэдээллээ баталгаажуулж, онлайн санд бүртгүүлснээр засаг захиргааны бүх нэгжийн түвшинд нэгдсэн нэг сантай шууд холбогдож мэдээлэл шуурхай, үнэн зөв, бүрэн, давхардалгүй байх зэрэг  нөхцөлийг нэгэн зэрэг бүрдүүлж байна. Түүнчлэн өрх, хүн амын олон төрлийн статистикийн мэдээлэл гаргах суурь мэдээлэл болж байна.

Хүн ам, өрхийн талаарх суурь мэдээлэлд тулгуурлан иргэд ам бүлийн тодохройлолтоо цахимаар авах, төрийн байгууллагууд эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэх, барилга орон сууцны төлөвлөлт хийх зэрэг бүхий л үйл ажиллагаандаа хуулийн хүрээнд ашиглах боломж бүрдэж байна.

 
 

Сэтгэгдэл бичих

Гол нэрийн барааны үнэ /06 сарын 12/
Гурил, I  зэрэг, кг        1200
Хонины мах, кг (ястай)          9000
Үхрийн мах, кг (цул)               12000
Ямааны мах, кг (ястай)        -
Элсэн чихэр, кг                  2000
Цагаан будаа, кг                    2200
Шингэн сүү, л                           2500
Ноолуур, 1кг                      88000
Бензин, А-80, 1 литр                 1900
Бензин, А-92, 1 литр           1990

Дизелийн түлш, 1 литр   

Боодолтой өвс

2490

10000

ҮНИЙН ДИНАМИК татаж авах

 

 
https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/?ref=br_rs

 

                

        Та санал, хүсэлтээ үлдээнэ үү.

Та статистик мэдээллийг байнга авч байхыг хүсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.