Сумдад ажиллаа.

Нийтэлсэн: 2014 он 03 сар 20. 17 цаг 21 минут

   2014 онд статистикийн салбарын хэмжээнд анхдагч мэдээллийн чанарыг сайжруулах зорилт дэвшүүлсэн. Тус хэлтсийн ажилтнууд 3 сарын 18-20-нд Гучин-Ус, Богд суманд  удирдамжийн дагуу  ажиллалаа.Зорилго нь:
     1.Сумын төрийн сангийн төлөөлөгч болон багийн Засаг дарга нарын ажил байдалтай танилцаж ололт дутагдлыг тодорхойлох
     2. Сумаас гаргаж буй албан ёсны мэдээ тайлангийн үндэслэл, хамралтын байдалд үнэлэлт дүгнэлт өгөх
     3.Сумын төрийн санч, багийн дарга, аж ахуйн нэгжийн мэдээлэгч нарт сургалт хийж мэдээлэл өгөх
  Шалган туслах үйл ажиллагаанд төрийн санчид болон 11 багийн Засаг дарга, 8 аж ахуйн нэгжийн мэдээлэгчийг хамрууллаа.Сумын статистикийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч танилцууллаа. Мөн мэдээ тайлангийн аргачлал заавар, тооллого судалгааны чанар хамралт үндэслэл,  вирусын програмын талаар сургалт хийж багийн дарга нарт мэдээ тайлангийн асуудлаар товч гарын авлага бэлтгэн өглөө. Тус сумдын эдийн засаг, нийгмийн үзүүлэлтүүдийн тоон мэдээллээр нугалбар, ХАА-н дэлгэрэнгүй танилцуулга  бэлтгэн тархаалаа.
     Сургалт, семинарт сумын удирдлагууд идэвхтэй оролцож санал бодлоо солилцлоо.

                                                                                 Статистикийн хэлтэс


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ
/2020 оны 04-р сарын 01-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг 1200
Хонины мах, кг 8500
Үхрийн мах, кг 12000
Ямааны ястай мах, кг- 7000
Элсэн чихэр, кг 2000
Цагаан будаа, кг 2400
Шингэн сүү, л 3500
Ноолуур, кг

-

Бензин, А-80

1760

Бензин, А-92 1830
Дизель түлш 2550
Боодолтой өвс, 25 кг 12000

Үнийн динамик ЭНД ДАРЖ татаж авна уу

 

 
https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/?ref=br_rs

 

                

        Та санал, хүсэлтээ үлдээнэ үү.

Та статистик мэдээллийг байнга авч байхыг хүсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.