Статистикийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зорилтын хүрээнд 21 аймгийн 332 сумын статистикийн асуудал хариуцсан ажилтнууд, 1726 багийн Засаг дарга нарт статистикийн мэдлэг, ур чадварыг олгох сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Нийтэлсэн: 2017 он 03 сар 24. 09 цаг 22 минут

   Статистикийн салбарын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу статистикийн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зорилтын хүрээнд 21 аймаг, 332 сум, 1726 багийн статистикийн асуудал хариуцсан ажилтнууд, багийн Засаг дарга нарт статистикийн мэдлэг, ур чадварыг олгох сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

   Энэ ажлын хүрээнд Өвөрхангай аймгийн 109 багийн Багийн Засаг дарга, 19 сумын статистикийн асуудал хариуцсан  ажилтнуудыг хамруулсан сургалтыг 2017 оны 4 сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөгдөөд байна. 

   Сургалтаар “Статистикийн салбарын хууль, эрх зүйн орчин, үйл ажиллагаа”, “Багийн Засаг дарга, сумын статистикийн асуудал хариуцсан ажилтны статистикийн мэдээг гаргахад гүйцэтгэх үүрэг” болон “Хүн ам, өрхийн мэдээллийн сан, Мал тооллогын мэдээллийн сан, түүний зорилго, хэрэглээ” зэрэг сэдвүүдээр мэдээлэл, сургалтууд, мэдээллийн сангуудын программын дадлага ажил хийж ур чадварыг эзэмшүүлэх юм. 


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ
/2019 оны 12-р сарын 11-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг 1200
Хонины мах, кг 6500
Үхрийн мах, кг 9000
Ямааны ястай мах, кг 5500
Элсэн чихэр, кг 2000
Цагаан будаа, кг 2200
Шингэн сүү, л 2500
Ноолуур, кг

56000

Бензин, А-80

1820

Бензин, А-92 1890
Дизель түлш 2550
Боодолтой өвс, 25 кг 10000

Үнийн динамик ЭНД ДАРЖ татаж авна уу

 

 
https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/?ref=br_rs

 

                

        Та санал, хүсэлтээ үлдээнэ үү.

Та статистик мэдээллийг байнга авч байхыг хүсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.