Засаг даргын захирамжаар хэрэгжүүлж буй “Нэг өрх-нэг ажлын байр“ аяны дагуу Арвайхээр сумын нэгдүгээр багийн Өлзий овогтой Гончигбатынхыг сонгон авч ажиллаж байна.

Нийтэлсэн: 2017 он 03 сар 24. 12 цаг 16 минут

      Тус хэлтэс нь аймгийн Засаг даргын захирамжаар хэрэгжүүлж буй “Нэг өрх-нэг ажлын байр“ аяны дагуу Арвайхээр сумын нэгдүгээр багийн Өлзий овогтой Гончигбатынхыг сонгон авч ажиллаж байна. Хэлтсийн ажилтан, албан хаагчид өрхөд сар шинийн баяраар хэвийн боов,  тавгийн идээ авч бэлэглэлээ. Мөн тус өрхөд хандсан дараах ажлуудыг хийж байна. 

1. Өрх тариалан эрхлэх хүсэлтэй байгаа бөгөөд Дайрганы голд газар олддоггүй гэсэн хүсэлтийн дагуу Арвайхээр сумын Засаг даргад тариалангийн газар олгуулах тухай албан тоотыг хүсэлтийн хамт хүргүүллээ. 

2. Өрхийн гишүүн Д.Төмөрдуламыг Дэлхийн зөн олон улсын байгууллагаас зохион байгуулсан Хүнсний ногоо тариалах, юмхнаар юм хийх арга барил эзэмших сургалтанд хамрууллаа.

3. Өрх нь хүнсний талонд хамрагддаг бөгөөд ХХҮГазарт талоноос хасахгүй байх хүсэлтийг тавьсаны улмаас хүнсний талоноо авч байгаа. 

 


Сэтгэгдэл бичих

Гол нэрийн барааны үнэ/04 сарын 16/

Гурил, I  зэрэг, кг                    1 200
Хонины мах, кг (ястай)         7 500
Үхрийн мах, кг (цул)              8 000
Ямааны мах, кг (ястай)        6 500
Элсэн чихэр, кг                     2 400
Цагаан будаа, кг                    2 400
Шингэн сүү, л                        2 500
Ноолуур, 1кг                        82 000
Бензин, А-80, 1 литр             1 550
Бензин, А-92, 1 лит               1 660
Дизелийн түлш, 1 ли             1 770

ДИНАМИК  
 

ПРОГРАММ ХАНГАМж


Та статистик мэдээллийг байнга авч байхыг хүсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.