2017 оны 04 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн 19 сумын статистикийн асуудал хариуцсан ажилтан, 109 багийн Засаг дарга нарт тус сургалтыг зохион байгуулж байна.

Нийтэлсэн: 2017 он 04 сар 17. 10 цаг 52 минут

    Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль болон Статистикийн тухай хуулийн дагуу улсын хэмжээнд статистик тоо баримтыг орон нутгийн түвшинд хариуцан ажилладаг хүмүүс бол багийн Засаг дарга, сумдын статистик хариуцсан ажилтнууд юм. 
2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд ихэнх багийн Засаг дарга нар шинээр томилогдон ажиллаж байгаа бөгөөд Үндэсний Статистикийн Хороо нь  2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө статистикийн хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх,  сумдын статистикийн асуудал хариуцсан ажилтнууд, багийн Засаг дарга нарт статистикийн мэдлэг, ур чадвар олгох сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байгаа болно.   
    2017 оны 04 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн 19 сумын статистикийн асуудал хариуцсан ажилтан, 109 багийн Засаг дарга нарт тус сургалтыг зохион байгуулж байна.  Сургалтыг нээж ИТХ-ын  дарга А.Ишдорж,  ҮСХ-ны Тамгын газрын дарга Ч.Цэвэгдорж, аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн нар үг хэлсэн бөгөөд  Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэс хамтран ажиллаж байна. 
    Сургалтаар “Статистикийн салбарын хууль, эрх зүйн орчин, үйл ажиллагаа”, “Багийн Засаг дарга, сумдын статистикийн асуудал хариуцсан ажилтны статистикийн мэдээг гаргахад гүйцэтгэх үүрэг” болон “Хүн ам, өрхийн мэдээллийн сан, Мал тооллогын мэдээллийн сан, түүний зорилго, хэрэглээ” зэрэг сэдвүүдээр мэдээлэл, сургалт хийж байна. Мөн дээрх сэдвүүдтэй холбоотой статистикийн мэдээллийн сангуудын программ дээр дадлагажуулж, чадвар эзэмшүүлж байгаа нь тухайн орон нутагт чухал ач холбогдолтой ажил болж байгааг аймгийн удирдлагууд онцлон тэмдэглэж байгаагийн зэрэгцээ ҮСХороо болон сургалтын баг хамт олонд талархал илэрхийлж байлаа.  


Сэтгэгдэл бичих

Гол нэрийн барааны үнэ/08 сарын 16/

Гурил, I  зэрэг, кг                    1 200
Хонины мах, кг (ястай)         5 000
Үхрийн мах, кг (цул)              6 500
Ямааны мах, кг (ястай)        4 000
Элсэн чихэр, кг                     2 300
Цагаан будаа, кг                    2 300
Шингэн сүү, л                        1 500
Ноолуур, 1кг                        56 000
Бензин, А-80, 1 литр             1 550
Бензин, А-92, 1 лит               1 660
Дизелийн түлш, 1 ли             1 770

ДИНАМИК
 

ПРОГРАММ ХАНГАМж


Та статистик мэдээллийг байнга авч байхыг хүсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.