Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар зөвлөлдөх санал асуулгын 1, 2 дахь шатны санал асуулгыг Статистикийн байгууллага явуулж байна.

Нийтэлсэн: 2017 он 04 сар 24. 17 цаг 20 минут

2017 онд УИХ-аар Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль батлагдан гарсан болно.

            Уг хуулийн 3.1.1 дүгээр заалтанд “Зөвлөлдөх санал асуулга” гэж нийтийн ашиг сонирхолыг хөндсөн асуудлаар энэ хуулийн 3.1.3-т заасан этгээд шийдвэр гаргахын өмнө болон түүнийг хэрэгжүүлж, сахин мөрдөж байгаа байдлын талаар тохиолдолын зарчмаар түүвэрлэн сонгосон иргэдээс тусгай бэлтгэсэн асуултаар санал авах замаар иргэдийг төрийн үйл хэрэгт оролцуулах цогц үйл ажиллагааг хэлнэ.  Мөн хуулийн 10.3.3-т “Зөвлөлдөх санал асуулгаар санал авах ажлыг Статистикийн байгууллага гүйцэтгэнэ”...” гэж заасан байна.

            Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар зөвлөлдөх санал асуулга орон даяар явагдах товыг УИХ-аар баталсан бөгөөд  1 дүгээр шатны санал асуулга нь 2017 оны 4 дүгээр сарын 12-20-нд, 2 дугаар шатны санал асуулга нь  4 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар боллоо. 

            Улсын хэмжээнд санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 хүн санал асуулгын 1 дүгээр шатанд оролцож байна. Энэ ажлыг аймгийн Статистикийн хэлтэс зохион байгуулж байгаа бөгөөд 1 шатны санал асуулга явагдаж дууссан болно.

            Өвөрхангай аймгаас санамсаргүй түүврийн аргаар 60 хүн сонгогдон зөвлөлдөх санал асуулгын 1 дүгээр шатанд оролцсон бөгөөд эдгээр хүмүүсийн 50 хувь нь 2017 оны 4 дүгээр сарын 29-30-нд Төрийн ордонд зохион байгуулагдах зөвлөлдөх санал асуулгын 2 дахь шатны хэлэлцүүлэг, санал асуулгад урилгаар оролцох юм.  Зөвлөлдөх санал асуулгын 2 дугаар шатанд оролцох иргэдийн нэрсийг дахин санамсаргүй түүврийн аргаар сонгох юм байна.


Сэтгэгдэл бичих

Гол нэрийн барааны үнэ/05 сарын 10/

Гурил, I  зэрэг, кг                    1 200
Хонины мах, кг (ястай)         7 200
Үхрийн мах, кг (цул)              8 000
Ямааны мах, кг (ястай)        6 000
Элсэн чихэр, кг                     2 300
Цагаан будаа, кг                    2 350
Шингэн сүү, л                        2 000
Ноолуур, 1кг                        63 000
Бензин, А-80, 1 литр             1 550
Бензин, А-92, 1 лит               1 660
Дизелийн түлш, 1 ли             1 770

ДИНАМИК
 

ПРОГРАММ ХАНГАМж


Та статистик мэдээллийг байнга авч байхыг хүсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.