Өвөрхангай аймгийн 2017 оны жилийн эцсийн мал тооллогын дүн эцэслэн гарлаа.

Нийтэлсэн: 2018 он 01 сар 16. 16 цаг 00 минут

   2017 оны жилийн эцсийн тооллогын дүнгээр малын тоо 5743.5 мянган толгойд хүрч, 534.9 мянган толгойгоор өссөн ба төрлөөр авч үзвэл тэмээ 28.8 мянга, адуу 364.0 мянга, үхэр 298.2 мянга, хонь 2663.3 мянга, ямаа 2389.2 мянга болж, тэмээ 9.5 хувь буюу 2.5 мянган толгой, адуу 12.6 хувь буюу 40.7 мянган толгой, үхэр 14.7 хувь буюу 38.3 мянган толгой, хонь 10.0 хувь буюу 284.8 мянган толгой, ямаа 7.6 хувь буюу 168.7 мянган  толгойгоор  тус тус өссөн байна.  
   Нийт мал сүргийн дотор тэмээ 0.5 хувь, адуу 6.3 хувь, үхэр 5.2 хувь, хонь 46.4 хувь, ямаа 41.6 хувийг тус тус эзэлж, нийт сүрэгт 5 төрлийн малын эзлэх хувь өмнөх оныхоос ямаан сүргийн хувьд 1.0 пунктээр буурч, хонин сүргийн эзлэх хувь  0.7 пунктээр, үхэр сүргийн эзлэх хувь 0.2 пунктээр, адуун сүргийн эзлэх хувь 0.1 пунктээр тус тус нэмэгдэж, тэмээ сүргийн эзлэх хувьд өөрчлөлт ороогүй байна.
   Малтай өрх 18956 байгаа ба үүний 84.9 хувь буюу 16087 нь малчин өрх байна. Эдгээр өрхийн тоо 2016 оныхоос малтай өрх 2.4 хувиар буюу 436 өрхөөр, малчин өрх 4.4 хувиар буюу 680 өрхөөр тус тус нэмэгдсэн байна. Малчдын тоо 28265 болж өмнөх оноос 5.8 хувиар буюу 1728-аар буурсан байна. Нийт малчдын 35.7 хувь нь 16-34 насны, 50.4 хувь нь 35-59 насны, 13.6 хувь нь 60 болон түүнээс дээш насны малчид байна. Аймгийн  нэг малтай өрхөд 303 толгой мал, нэг малчин өрхөд 357 толгой мал ноогдож байна. 
   Малын тоо аймгийн 19 сумдад өссөн ба Төгрөг суманд хамгийн өндөр буюу 20.9 хувиар өссөн байна. Сант суманд 20.3 хувиар, Бат-Өлзий, Баянгол, Есөнзүйл, Өлзийт, Зүүнбаян-Улаан, Богд, Тарагт, Хужирт суманд 10.3-17.6 хувь, бусад суманд 10 хүртэл хувиар тус тус өссөн байна. 
   Аймгийн хэмжээнд Богд сум 454.7 мянган толгой малаар тэргүүлж,  Баянгол сум 426.1 мянган толгойгоор удаалж, Баян-Өндөр сум 412.1 мянган толгой малаар гуравдугаарт, Бүрд сум 364.4 мянган толгой малаар дөрөвдүгээрт, Уянга сум 350.0 мянган толгой малаар тавдугаарт орж байна. Таван төрлийн мал тус бүрийн дүнгээр 9.8 мянган толгой тэмээгээр Богд, 34.1 мянган толгой адуугаар Хужирт, 60.6 мянган толгой үхрээр Уянга, 230.1 мянган толгой хониор , 315.2 мянган толгой ямаагаар Богд сум тус тус тэргүүлж байна. 
   Аймгийн 109 баг дотор нийт малын тоогоор Баянгол сумын Өнц баг 120.6 мянган толгой малаар нэгдүгээрт, Бүрд сумын Аржаргалант баг 106.9 мянган толгой малаар хоёрдугаарт, Бат-Өлзий сумын Улаан-Ам 104.8 мянган толгой малаар гуравдугаарт, Баян-Өндөр сумын Батхаан баг баг 102.3 мянган малаар дөрөвдүгээрт, Баянгол сумын Цавын-Ихэр баг 97.1 мянган толгой малаар тавдугаарт тус тус орж байна. Төрөл тус бүрээр 3.7 мянган толгой тэмээгээр Богд сумын Далан, 9.6 мянган толгой адуугаар Өлзийт сумын Борхошуу, 20.9 мянган толгой үхрээр Бат-өлзий сумын Улаан-Ам, 66.7 мянган толгой хониор Баянгол сумын Өнц, 68.3 мянган толгой ямаагаар Богд сумын Далан багууд тус тус тэргүүлж байна. 
   Аймгийн хэмжээнд нийт малаараа Сант сумын Царги багийн малчин өрх 3909 толгой мал тоолуулж аймагтаа тэргүүлсэн байна. Хамгийн олон тэмээтэй өрх Баруунбаян-Улаан сумын Цагаан-Овоо багт, хамгийн олон адуутай өрх Хархорин сумын Шанх багт, хамгийн олон үхэртэй өрх Бат-Өлзий сумын Улаан-Ам багт, хамгийн олон хоньтой өрх Сант сумын Царги багт, хамгийн олон ямаатай өрх Богд сумын Ховд багт байна. 
   1000 ба түүнээс дээш  малтай  941  өрх байгаа нь өмнөх оныхоос 20.8  хувь буюу 162-р   нэмэгдсэн  байна. Бүрд сум 108 мянгат малчны тоогоор тэргүүлж, Баянгол сум 104 мянгат малчинтайгаар хоёрдугаарт, Баян-Өндөр сум 100 мянгат малчинтайгаар гуравдугаарт орж байна. Аймгийн хэмжээнд 2000 аас дээш мал тоолуулсан 57 өрх байгаагийн 10 өрх нь Бүрд суманд, 9 өрх нь Баянгол суманд байна. 
  Нийт малтай өрхийн 1.7 хувь буюу 319 нь 10 хүртэл малтай, 5.3 хувь буюу 1008 өрх 11-30 хүртэл малтай, 6.4 хувь буюу 1208 өрх 31-50 хүртэл малтай,12.8 хувь буюу 2422 өрх нь 51-100 хүртэл малтай, 22.5 хувь буюу 4273 өрх 101-200 малтай, 34.2 хувь буюу 6475 өрх 201-500 малтай, 12.2 хувь буюу 2310 өрх 501-999 малтай, 4.0 хувь буюу 762 өрх 1000-1499 малтай, 0.6 хувь буюу 122 өрх 1500-2000 малтай, 0.3 хувь буюу 57 өрх 2000-аас дээш малтай байна. Малтай өрхийн бүлэглэлт тус бүрийн нийт малтай өрхөд эзлэх хувийг өмнөх онтой харьцуулахад 10 хүртэл малтай өрхийн нийт малтай өрхөд эзлэх хувь 0.3 пунктээр, 11-30 хүртэл малтай өрхийнх 0.9 пунктээр, 31-50 хүртэл малтай өрхийнх 0.5 пунктээр, 51-100 хүртэл малтай өрхийнх 0.8 пунктээр, 101-200 хүртэл малтай өрхийнх 0.7 пунктээр тус тус буурсан бол  201-500 хүртэл малтай өрхийнх 1.2 пунктээр, 501-999 хүртэл малтай өрхийнх 1.2 пунктээр, 1000-1499 хүртэл малтай өрхийнх 0.6 пунктээр, 1500-2000 малтай өрхийнх 0.1 пунктээр, 2000-аас дээш малтай өрхийнх 0.1  пунктээр тус тус өссөн байна.
  Оны эхний малын 16.3 хувь буюу 847.8 мянган толгой малыг зах зээлд худалдан борлуулж,  6.6 хувь буюу 341.2 мянган толгой малыг хүнсэнд хэрэглэж,  7.3 хувь буюу 380.5  мянган толгой малыг бусдад шилжүүлсэн байна. 
Нийт 2285.5 мянган хээлтэгч мал тоологдсон нь нийт малын  39.8 хувийг эзэлж, өнгөрсөн оноос хээлтэгчийн тоо 9.2 хувиар буюу 192.6 мянган  толгойгоор өсч, нийт малд эзлэх хувийн жин урд оноос 0.4 пунктээр буурсан байна.
Оны эхний төллөх эх малын 93.5  хувь  буюу 1955.9 мянган эх мал төллөж, гарсан төлийн  96.6  хувь  буюу  1890.5 мянган төлийг бойжуулсан байна. 
Оны эхэнд тоологдсон нийт малын 0.6 хувь буюу 29.3 мянган толгой мал зүй бусаар хорогдсон ба хорогдлын 94.0 хувийг бог мал эзэлж байна. Хорогдсон малын 8.3 хувь буюу 2440 толгой нь өвчнөөр  хорогдсон байна.
Нийт 41281 толгой  хээлтүүлэгчийн  62.8 хувийг хуц, ухна эзэлж байна. Нэг хээлтүүлэгчид  5 төрөл дээр 34 ингэ, 10 гүү, 29 үнээ, 79 эм хонь, 81 эм ямаа ногдож байгаа нь үржлийн нормт хэмжээнээс  ингэ, гүү, үнээ нормын түвшинд,  эм хонь, эм ямаа  нормоос өндөр байна.
   Аймгийн хэмжээнд нийт 23 аж ахуйн нэгж байгууллагууд 5970 толгой мал тоолуулсан байна.
Цэвэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 341.2 мянган мал тоологдсоны  26. хувь буюу 88.6 мянган толгой нь  цэвэр үүлдэр, 74.0 хувь буюу 252.5 мянган толгой нь эрлийз мал байна. Урд оноос цэвэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн мал 16.4 хувь буюу 66.8 мянган толгойгоор буурсан байна. Нийт эрлийз малын 41.7 хувь нь хээлтэгч, 1.0 хувь нь хээлтүүлэгч мал байна. 
Малжуулалтын талаар авсан арга хэмжээний тайлангаар аймгийн хэмжээнд нийт 13 сумын 115 өрхөд 5526 толгой мал малжуулах төсөл, хөтөлбөрөөр олгогдсон байна. Малжуулалтад хамрагдсан нэг өрхөд дунджаар 48 толгой мал ноогдож байна.
Тэжээвэр амьтад аймгийн дүнгээр  281 гахай,  542 нь тахиа, 152 бүл зөгий тоологдсон байна. Аймгийн хэмжээнд мал аж ахуйн салбарт 2017 онд шинээр 15 худаг гаргаж, 36 худаг засварласан байна.

Сэтгэгдэл бичих

Гол нэрийн барааны үнэ /02 сарын 07/
Гурил, I  зэрэг, кг        1200
Хонины мах, кг (ястай)          5500
Үхрийн мах, кг (цул)               7000
Ямааны мах, кг (ястай)        4500
Элсэн чихэр, кг                  2200
Цагаан будаа, кг                    2200
Шингэн сүү, л                           3000
Ноолуур, 1кг                      65000
Бензин, А-80, 1 литр                 1620
Бензин, А-92, 1 литр           1750
Дизелийн түлш, 1 литр     2020

 ҮНИЙН ДИНАМИК татаж авах

 

https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/?ref=br_rs

 

Та статистик мэдээллийг байнга авч байхыг хүсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.