Өвөрхангай аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын 2017 оны жилийн эцсийн танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2018 он 01 сар 16. 16 цаг 28 минут

Өвөрхангай аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын 2017 оны жилийн эцсийн танилцуулга хэвлэгдэн гарлаа. 

Өвөрхангай аймгийн нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн 2017 оны эмхэтгэлийг өмнөх жилүүдийнхтэй харьцуулан тухайн жилд хийгдсэн томоохон тооллого судалгааны үр дүн, шинээр нэмэгдсэн зарим үзүүлэлтээр баяжуулан мэдээлэл хэрэглэгч нарт хүргэж байна. 
Статистикийн эмхэтгэлийг хэрэглэгчдэд ойлгомжтой, хүртээмжтэй болгох зорилгоор үзүүлэлтийг тооцох аргачлал, нэр томьёоны тайлбар, тухайн салбарын онцлох мэдээллийг бүлэг бүрийн өмнө тодотгож, нийгэм эдийн засгийн таних тэмдгийг байршуулав. 
Мэдээллийн эрин зуунд хэрэглэгчдэд бага хугацаанд их мэдээлэл авах сонирхолтой болсон үед 2015 оноос статистикийн мэдээллийг зурган хэлбэрээр хэрэглэгчдэд хүргэхэд анхаарч, сар бүр үндсэн үзүүлэлтээр, тусгайлсан сэдвээр инфографик бэлтгэн нийтийн хүртээл болгож байна. 
Статистикийн олон жилийн үзүүлэлтийг багтаасан www.1212.mn, Uvurkhangai.nso.mn   зэрэг вэб хуудсаар Өвөрхангай аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын сар бүрийн мэдээний нэгтгэл болон мэдээллийн нэгдсэн сангаас нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээр 1931 оноос хойшхи тоон мэдээллийг  жил, улирал, сараар, сумаар, зарим үзүүлэлтийг багаар задалж үзэхээс гадна  график, хүснэгтээр үзүүлэлтийг гаргаж, файл хэлбэрээр хадгалж, хэвлэн авах боломжийг ханган хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлж байна.

Сэтгэгдэл бичих

Гол нэрийн барааны үнэ /05 сарын 23/
Гурил, I  зэрэг, кг        1200
Хонины мах, кг (ястай)          7800
Үхрийн мах, кг (цул)               9000
Ямааны мах, кг (ястай)        5500
Элсэн чихэр, кг                  2200
Цагаан будаа, кг                    2200
Шингэн сүү, л                           2500
Ноолуур, 1кг                      100000
Бензин, А-80, 1 литр                 1650
Бензин, А-92, 1 литр           1790
Дизелийн түлш, 1 литр     2120

 ҮНИЙН ДИНАМИК татаж авах

 

https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/?ref=br_rs

 

Та статистик мэдээллийг байнга авч байхыг хүсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.