Математик, статистик загварчлалын улсын анхдугаар уралдаан зохион байгуулж байна.
Үндэсний статистикийн хороо нь Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд бодит амьдралд тулгамдаж буй асуудлыг статистикийн мэдээлэлд тулгуурлан математик, статистикийн арга техникийг ашиглан шийдвэрлэх, судалгаа хийх, илтгэл бичих, дүн шинжилгээ хийх чадавхыг хөгжүүлэх зорилготой “Тогтвортой хөгжлийн зорилго-2030 ба хуванцар хог хаягдлын аюул” сэдэвт Математик, статистик загварчлалын улсын анхдугаар уралдааныг Монголын математикийн багш нарын академи болон Монгол Улсын их сургуулийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургуулийн Хэрэглээний математикийн тэнхимтэй хамтран зохион байгуулж байна.
Уралдааны сэдэв: Тогтвортой хөгжлийн зорилго-2030 ба хуванцар хог хаягдлын аюул.
Зорилго: Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 ангийн сурагчдын бодит амьдралд тулгамдаж буй асуудлыг статистикийн мэдээлэлд тулгуурлан математик, статистикийн арга техникийг ашиглан шийдвэрлэх, судалгаа хийх, илтгэл хийх,дүн шинжилгээ хийх чадавхийг хөгжүүлэхэд оршино. Уралдаанд үнэ төлбөргүй оролцоно.
Уралдаанд оролцохыг хүссэн 10-12-р ангийн сурагчид доорх удирдамжтай танилцан бүртгүүлнэ үү.
Сэтгэгдэл бичих