Өвөрхангай аймагт 2018 оны эхний 5 сарын байдлаар 256.6 мянган том мал зүй бусаар хорогдоод байна.

Нийтэлсэн: 2018 он 06 сар 11. 08 цаг 23 минут

Аймгийн хэмжээнд эхний 5 сарын байдлаар оны эхэнд тоологдсон нийт малын 4.5 хувьтай тэнцэх 256.6 мянган толгой том мал зүй бусаар хорогдоод байна. Нийт хорогдсон малын 0.02 хувь/42 тэмээ/-ийг тэмээ, 10.0 хувийг адуу, 8.9 хувийг үхэр, 35.7 хувийг хонь, 45.3 хувийг ямаа эзэлж байна.

   Хорогдлыг сумдаар авч үзвэл Бүрд суманд 41.9 мянган толгой мал буюу хамгийн олон мал хорогдсон байна. Есөнзүйл суманд 22.3 мянган толгой, Хужирт суманд 21.2 мянган толгой, Өлзийт суманд 20.4 мянган толгой, Хархорин суманд 20.0 мянган толгой, Баян-Өндөр суманд 19.0 мянган толгой, Хайрхандулаан суманд 17.2 мянган толгой, Сант суманд 16.0 мянган толгой, Баруунбаян-Улаан суманд 14.8 мянган толгой, Уянга суманд 13.0 мянган толгой, Тарагт суманд 11.2 мянган толгой, Нарийнтээл суманд суманд 10.1 мянган толгой, Бат-Өлзий суманд 9.9 мянган толгой, Арвайхээр суманд 7.4 мянган толгой, Баянгол суманд 5.9 мянган толгой мал тус тус хорогдсон, бусад сумдад 3.1 мянгаас доош толгой мал хорогдсон байна. Төгрөг суманд хамгийн бага буюу 444 толгой мал хорогджээ.


Сэтгэгдэл бичих

Гол нэрийн барааны үнэ /08 сарын 08/
Гурил, I  зэрэг, кг        1200
Хонины мах, кг (ястай)          5500
Үхрийн мах, кг (цул)               7500
Ямааны мах, кг (ястай)        4800
Элсэн чихэр, кг                  2200
Цагаан будаа, кг                    2200
Шингэн сүү, л                           2000
Ноолуур, 1кг                      90000
Бензин, А-80, 1 литр                 1730
Бензин, А-92, 1 литр           1860
Дизелийн түлш, 1 литр     2180

ҮНИЙН ДИНАМИК татаж авах

 

https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/?ref=br_rs

 

Та статистик мэдээллийг байнга авч байхыг хүсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.