"Архидалтгүй, нийгмийн хариуцлагатай аж ахуй, байгууллага" аяны туг, дэвтэр аймгийн Статистикийн хэлтсээс Шүүхийн Тамгын хэлтэст шилжив.

Нийтэлсэн: 2018 он 11 сар 22. 07 цаг 20 минут

Уг аяны хүрээнд аймгийн Статистикийн хэлтэс нь сургалт, сурталчилагааны ажлыг голлон хийж, аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн оюутан, залуус, Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчдад болон такси үйлчилгээ эрхлэгчид, иргэдэд архины хор, уршгийн талаар сургалт, мэдээлэл өгч, тэднээр дамжуулан архины эсрэг уриалгыг түгээв.
Мөн аймгийн хэмжээнд архидан согтуурсны улмаас үйлдэгдэн гарч буй гэмт, хэрэг, зөрчлийн тоон үзүүлэлтээр зурагт танилцуулга бэлтгэн, хүнсний бүтээгдэхүүний гадна талын уут /баглаа боодолд/ архины хор уршигийн талаарх сэрэмжлүүлэг наалт нааж, иргэдэд мэдээллийг түгээж, Арвайхээр сумын гудамж, талбайд архи, согтууруулах ундааны хэрэглээнээс татгалзах уриалга бүхийн самбарыг байрлуулсан зэрэг үр дүнтэй олон ажлыг зохион байгуулан аймгийн Шүүхийн тамгын хэлтэст туг, дэвтрийг хүлээлгэн өглөө.

Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа!

 


Сэтгэгдэл бичих

Гол нэрийн барааны үнэ /03 сарын 20/
Гурил, I  зэрэг, кг        1200
Хонины мах, кг (ястай)          8000
Үхрийн мах, кг (цул)               9500
Ямааны мах, кг (ястай)        6000
Элсэн чихэр, кг                  2000
Цагаан будаа, кг                    2200
Шингэн сүү, л                           2500
Ноолуур, 1кг                      -
Бензин, А-80, 1 литр                 1772
Бензин, А-92, 1 литр           1813

Дизелийн түлш, 1 литр   

Боодолтой өвс

2375

10000

ҮНИЙН ДИНАМИК татаж авах

 

 
https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/?ref=br_rs

 

                

        Та санал, хүсэлтээ үлдээнэ үү.

Та статистик мэдээллийг байнга авч байхыг хүсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.