Өвөрхангай аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын 11 сарын таницуулга мэдээлэл хэрэглэгч нарт хүрлээ.

Нийтэлсэн: 2018 он 12 сар 12. 08 цаг 23 минут

I.1. Хүн ам
Аймгийн хэмжээнд 2018 оны эхний 11-р сард 2214 хүүхэд шинээр мэндэлж, 602 хүн нас барсан байна. Хүн амын цэвэр өсөлт 1612 болж өмнөх оны мөн үеийнхээс 2.7 хувиар буурчээ. 1000 хүнд ногдох төрөлт 19.1, нас баралт 5.2 байгаа нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад  нас баралт 0.4 пунктээр өсч, төрөлт 0.2 пунктээр буурсан байна.
Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо 869 болж өмнөх оны мөн үеийнхээс 548 хүнээр буюу 38.7 хувиар буурчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 550 буюу 63.3 хувь нь 15-34 насны залуучууд байна.
       11 сарын байдлаар ажилгүй 178 иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй ажилгүй иргэдээс 71 иргэн ажилд зуучлагдан оржээ. 
       Эхний 11 сарын байдлаар 1024 шинэ ажлын байр бий болсон нь өмнөх оны мөн үеийнхээс 211-ээр буюу 17.1 хувиар буурсан байна. Шинэ ажлын байрны 6.9 хувь нь боловсролын салбарт, 13.0 хувь нь боловсруулах үйлдвэрт, 4.6 хувь нь ХАА, ан агнуур, ойн аж ахуйн салбарт, 11.2 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа, гэр ахуйн барааны засвар үйлчилгээний салбарт, 64.3 хувь нь бусад салбарт бий болсон байна.

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү. 

 


Сэтгэгдэл бичих

Гол нэрийн барааны үнэ /06 сарын 12/
Гурил, I  зэрэг, кг        1200
Хонины мах, кг (ястай)          9000
Үхрийн мах, кг (цул)               12000
Ямааны мах, кг (ястай)        -
Элсэн чихэр, кг                  2000
Цагаан будаа, кг                    2200
Шингэн сүү, л                           2500
Ноолуур, 1кг                      88000
Бензин, А-80, 1 литр                 1900
Бензин, А-92, 1 литр           1990

Дизелийн түлш, 1 литр   

Боодолтой өвс

2490

10000

ҮНИЙН ДИНАМИК татаж авах

 

 
https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/?ref=br_rs

 

                

        Та санал, хүсэлтээ үлдээнэ үү.

Та статистик мэдээллийг байнга авч байхыг хүсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.