ҮСХорооноос зохион байгуулсан Ажиллах хүч, Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны мэдээлэл цуглуулах багийн ахлагч, судлаачдад зориулсан сургалтад хэлтсийн дарга, судлаач нар оролцлоо.

Нийтэлсэн: 2018 он 12 сар 28. 02 цаг 59 минут

Үндэсний статистикийн хорооноос Хөдөлмөрийн статистикийн мэдээллийг Олон улсын жишиг аргачлалын дагуу Ажиллах хүчний судалгаагаар тогтмол улирал, жилээр тооцон, зарлаж байна. Мөн ҮСХ-ноос Олон Улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран Монгол Улсад мөрдөгдөж буй “Хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал”-ыг Ажиллах хүчний судалгааны асуулга, зааврын хамт шинэчлэн боловсруулж, 2019 оны 1 сараас эхлэн мөрдлөг болгохоор ажиллаж байгаа билээ.

Үүнтэй холбоотойгоор сар бүр явуулдаг “Ажиллах хүчний судалгаа” болон “Өрхийн, нийгэм, эдийн засгийн судалгаа”-ны мэдээлэл цуглуулах багийн ахлагч, судлаачдад зориулсан сургалтыг зохион байгууллаа.

Шинэ аргачлал, арга зүйг нэвтрүүлснээр Хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдлыг илүү нарийвчилсан мэдээлэл, тэр дундаа хөдөлмөрийн дутуу ашиглалтыг бүрэн харуулах статистик үзүүлэлтийг бий болгох юм.


Сэтгэгдэл бичих

Гол нэрийн барааны үнэ /01 сарын 09/
Гурил, I  зэрэг, кг        1200
Хонины мах, кг (ястай)          5500
Үхрийн мах, кг (цул)               7500
Ямааны мах, кг (ястай)        5200
Элсэн чихэр, кг                  2100
Цагаан будаа, кг                    2200
Шингэн сүү, л                           2900
Ноолуур, 1кг                      -
Бензин, А-80, 1 литр                 1925
Бензин, А-92, 1 литр           1965
Дизелийн түлш, 1 литр     2480

ҮНИЙН ДИНАМИК татаж авах

 

https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/?ref=br_rs

 

                

        Та санал, хүсэлтээ үлдээнэ үү.

Та статистик мэдээллийг байнга авч байхыг хүсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.