Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогыг аймгийн хэмжээнд удирдан зохион байгуулах тооллогын комиссын хурал боллоо.

Нийтэлсэн: 2019 он 03 сар 07. 08 цаг 52 минут

Монгол Улсын Их хурлын 2017 оны 76-р тогтоолоор Хүн ам, орон сууцны оны ээлжит тооллогыг 2020 оны 01 сарын 08-наас 09-нд шилжих шөнийн 00 цагаас эхлүүлэхээр тогтоосон билээ. Энэ удаагийн тооллогын онцлог нь: Бие даасан хуулийн хүрээнд мэдээлэл цуглуулалтын хосолмол аргаар явагдаж, гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэдийг интернэтээр тоолох, орон зайн мэдээллийн системийг ашиглах, байшин, орон сууцны тооллогын мэдээлэлтэй уялдуулах зэргээрээ онцлог юм.

Өнөөдрийн тооллогын аймгийн комиссын анхны  хурлаар Хүн ам орон сууцны 2020 оны тооллого болон Байшин орон сууцны 2019 оны тооллогыг зохион байгуулж явуулах эрх зүйн үндэслэл, зорилго, удирдлага зохион байгуулалт, мэдээлэл цуглуулах арга, хэлбэр, хамрах хүрээний талаархи дэлгэрэнгүй мэдээллийг Статистикийн хэлтсийн дарга О.Түмэнжаргал аймгийн тооллогын комиссын гишүүдэд хүргэж, тооллогын бэлтгэл ажлын хүрээнд хэн нь юу хийхээ ярилцаж санал солилцлоо.

Аймгийн Засаг дарга Г.Ганболд: Тооллогын  комиссын гишүүн бүрт сум, баг хариуцуулан, Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн чанар сайжруулах, үнэн бодит байдлыг хангах үүрэг чиглэл өгсөн бөгөөд сум, багийн тооллогын комисс, түр товчоодыг чадавхжуулах сургалтыг бүсчилсэн байдлаар сум багийн түвшинд хийхээр төлөвлөлөө.


Сэтгэгдэл бичих

Гол нэрийн барааны үнэ /05 сарын 01/
Гурил, I  зэрэг, кг        1200
Хонины мах, кг (ястай)          8500
Үхрийн мах, кг (цул)               11000
Ямааны мах, кг (ястай)        -
Элсэн чихэр, кг                  2000
Цагаан будаа, кг                    2200
Шингэн сүү, л                           3000
Ноолуур, 1кг                      123000
Бензин, А-80, 1 литр                 1825
Бензин, А-92, 1 литр           1865

Дизелийн түлш, 1 литр   

Боодолтой өвс

2430

10000

ҮНИЙН ДИНАМИК татаж авах

 

 
https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/?ref=br_rs

 

                

        Та санал, хүсэлтээ үлдээнэ үү.

Та статистик мэдээллийг байнга авч байхыг хүсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.