ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд эссэ бичлэгийн уралдаан зарлаж байна

Нийтэлсэн: 2014 он 11 сар 04. 16 цаг 40 минут

ҮСХ-ноос олон нийтэд статистикийн мэдээллийг ашиглах, танин мэдүүлэх, статистикийн боловсрол, мэдлэгийг дэмжих ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Энэ үйл ажиллагааны хүрээнд Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Бидний амьдрал статистикийн толинд” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зарлаж байна. 

Сэдэв:    Бидний амьдрал статистикийн толинд

Агуулга:  Өөрийн амьдарч буй эргэн тойронд статистикийн тоо мэдээллийг хэрхэн ашиглаж байгаа болон ач холбогдлыг олон нийтэд таниулахад чиглэгдэнэ.

Тавигдах шаардлага:

                300-350 үгэнд багтсан байх;

                Microsoft Word программ дээр arial фондоор 11 үсгийн өндөртэй бичсэн байх;

                Эсвэл гараар, цэвэр гаргацтай бичсэн байж болно.

Шагнал:

                Эхний 3 байрт бүтээл шалгаруулж шагнана. Шалгарсан бүтээлийг ҮСХ-ны www.nso.mn болон facebook хуудсанд байршуулна.

                Нэгдүгээр байр: өргөмжлөл, /гурван зуун мянган төгрөг/ мөнгөн шагнал, статистикийн ном, товхимол;

                Хоёрдугаар байр: өргөмжлөл, /хоёр зуун мянган төгрөг/ мөнгөн шагнал, статистикийн ном, товхимол;

                Гуравдугаар байр: өргөмжлөл, /зуун мянган төгрөг/ мөнгөн шагнал, статистикийн ном, товхимол;

Бүтээлийг хүлээн авах:

                information@nso.mn и-мэйл хаягт эссэ бичлэгээ хавсаргаж илгээнэ. /овог, нэр, сургуулийн хаяг, ангиа бичнэ./

                “Эссэ бичлэгийн уралдаанд” гэж гарчиглан явуулна уу.

                 Эсвэл өөрийн биеэр Үндэсний Статистикийн Хороо /Засгийн газрын III байр/-ны 306 тоот өрөөнд /холбоо барих утас: 51-261502/ авчирч өгч болно.

Хүлээн авах эцсийн хугацаа: 2014 оны 11 -р сарын 06 өдрийн 17:00 цагт.

             Бүтээлийг шалгаруулж, эхний 3 байр эзэлсэн сурагчдад 2014 оны 11-р сарын 11 өдөр Үндэсний Статистикийн Хороо /Засгийн газрын III байр/-ны байранд шагнал гардуулна. Хэрэв орон нутгаас шалгарвал тухайн аймгийн Статистикийн хэлтсээс гардуулна. 


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ
/2019 оны 9-р сарын 25-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг 1200
Хонины мах, кг 6500
Үхрийн мах, кг 9000
Ямааны ястай мах, кг  
Элсэн чихэр, кг 2000
Цагаан будаа, кг 2200
Шингэн сүү, л 2000
Ноолуур, кг 60000
Бензин, А-80

1820

Бензин, А-92 1890
Дизель түлш 2460
Боодолтой өвс, 25 кг  

Үнийн динамик ЭНД ДАРЖ татаж авна уу

 

 
https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/?ref=br_rs

 

                

        Та санал, хүсэлтээ үлдээнэ үү.

Та статистик мэдээллийг байнга авч байхыг хүсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.