"Жендэрт суурилсан хүчирхийлэл" үндэсний судалгааны үр дүнг танилцуулах семинар амжилттай зохион байгуулагдлаа.

Нийтэлсэн: 2019 он 03 сар 28. 08 цаг 16 минут

Үндэсний статистикийн хороо, Монгол дахь НҮБ-ын Хүн амын сантай хамтран 2017 онд жендэрт суурилсан хүчирхийллийн тархалтын судалгааг улс орон даяар анх удаа зохион байгуулж, 2018 оны 6-р сард үр дүнг улсын хэмжээнд танилцуулсан юм. Тус аймагт "Жендэрт суурилсан хүчирхийлэл" үндэсний судалгааны үр дүнг аймгийн бодлого тѳлѳвлѳгч, боловсруулагч, шийдвэр гаргагч болон хэрэглэгч нарт танилцуулах, цаашдын хамтын ажиллагаа, бодлогын зѳвлѳмж боловсруулах зорилготой семинар амжилттай зохион байгуулагдлаа. Семинарт аймгийн ИТХурлын дарга А.Ишдорж, ҮСХорооны Нийгмийн статистикийн газрын ахлах статистикч Н.Должинсүрэн, шинжээч Т.Оюунсүрэн, аймгийн ЗДТГазрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, Хууль зүйн хэлтсийн дарга, аймгийн БСУГазрын дарга, ГБХХөгжлийн төвийн дарга, ГБЗХГ-ын холбогдох ажилтнууд, аймгийн Цагдаагийн газрын албан хаагч нар, ЕБС-ийн нийгмийн ажилтнууд, аймгийн төв Арвайхээр сумын багийн нийгмийн ажилтнууд, төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцлоо. Семинарын үеэр бүлгийн хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцогчид санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байлаа. Мөн цаашид Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг бууруулах чиглэлээр холбогдох байгууллагууд хамтран ажиллахаар боллоо.


Сэтгэгдэл бичих

Гол нэрийн барааны үнэ /05 сарын 01/
Гурил, I  зэрэг, кг        1200
Хонины мах, кг (ястай)          8500
Үхрийн мах, кг (цул)               11000
Ямааны мах, кг (ястай)        -
Элсэн чихэр, кг                  2000
Цагаан будаа, кг                    2200
Шингэн сүү, л                           3000
Ноолуур, 1кг                      123000
Бензин, А-80, 1 литр                 1825
Бензин, А-92, 1 литр           1865

Дизелийн түлш, 1 литр   

Боодолтой өвс

2430

10000

ҮНИЙН ДИНАМИК татаж авах

 

 
https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/?ref=br_rs

 

                

        Та санал, хүсэлтээ үлдээнэ үү.

Та статистик мэдээллийг байнга авч байхыг хүсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.