Арвайхээр суманд 35 мянган мод тарина.

Нийтэлсэн: 2019 он 04 сар 30. 09 цаг 08 минут

Аймгийн болон Арвайхээр сумын ИТХ-аас 2019 оныг “Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан нийтийн эзэмшлийн зам, талбайд мод, бут тарьж ургуулах олон нийтийн оролцоот ажил эхэллээ. Өнгөрөгч амралтын өдрөөр төрийн 63 байгууллагын 2962 албан хаагчид Дэлгэрэх гол дагуу тарих 7300 модны нүхийг ухаж бэлтгэсэн юм. Статистикийн хэлтсийн хамт олон тус ажилд оролцлоо. БНСУ-ын хамтын ажиллагааны хүрээнд “Ханнара” ТББ-ын хандив тусламжаар 3000 улиас, 4 метрийн өндөртэй 70 нарс модыг, “Арвайхээр цэцэрлэгжилт” ОНӨААТҮГ-ын мод үржүүлгийн талбайгаас 10000 улиасыг нийтийн эзэмшлийн зам талбай, цэцэрлэгт хүрээлэнд тарьж эхлээд байна. Мөн сум тус бүрт тарих 800 ширхэг мод, бутны суулгацыг аймгаас шийдвэрлэж өгсөн бөгөөд аймгийн хэмжээнд 35 мянган мод тарих зорилт тавиад байгаа юм.


Сэтгэгдэл бичих

Гол нэрийн барааны үнэ /05 сарын 01/
Гурил, I  зэрэг, кг        1200
Хонины мах, кг (ястай)          8500
Үхрийн мах, кг (цул)               11000
Ямааны мах, кг (ястай)        -
Элсэн чихэр, кг                  2000
Цагаан будаа, кг                    2200
Шингэн сүү, л                           3000
Ноолуур, 1кг                      123000
Бензин, А-80, 1 литр                 1825
Бензин, А-92, 1 литр           1865

Дизелийн түлш, 1 литр   

Боодолтой өвс

2430

10000

ҮНИЙН ДИНАМИК татаж авах

 

 
https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/?ref=br_rs

 

                

        Та санал, хүсэлтээ үлдээнэ үү.

Та статистик мэдээллийг байнга авч байхыг хүсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.