"БАЙШИН ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГО-2019" -ын мэдээлэл цуглуулалтын ажил хангайн бүсийн аймгуудад явагдаж байна.

Нийтэлсэн: 2019 он 08 сар 20. 04 цаг 09 минут

   Монгол улсад анх удаагаа хаягийн мэдээллийн санд суурилсан байшин орон сууцны тооллогыг баруун бүсээс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулж байна.

   Хангайн бүсийн байшин орон сууцны тооллого нь 8 дугаар сарын 16-наас 9 дүгээр сарын 8-ны хүртэл 24 хоногийн хугацаанд зохион байгуулагдах бөгөөд аймгийн хэмжээнд 42 тоологч бэлтгэгдэн шалгалтаа амжилттай өгч, гэрээгээ хийн хуваарийн дагуу сум, орон нутагт ажиллаж эхлээд байна.

   БОСТ-2019-д  аймгийн Засаг даргаар ахлуулсан аймгийн тооллогын комисс, 19 сум,  111 багийн Засаг даргаар ахлуулсан тооллогын комисс, түр товчоод ажиллаж байгаа бөгөөд тооллогын зохион байгуулалтыг аймгийн Статистикийн хэлтэс хариуцан ажиллаж байна.

   Байшин орон сууцны тооллогоор анх удаа баг, сум, аймаг, улсын хэмжээнд бүх айл өрхийн сууцны төрөл, нөхцөл, байшин орон сууцны мэдээллийн сан, фонд үүсч байгаараа онцгой ач холбогдолтой юм.

   Тооллогын үр дүн, тайлан мэдээлэл нь  улс, аймаг, сум багийн төлөвлөлт, хөгжлийн төлөвлөгөөний үндсэн суурь бааз болох бөгөөд  улсын хэмжээнд анх удаа анхан шатны нэгж болох баг, сумын хэмжээнд хаягийн зурагт суурилсан цахим мэдээллийн сан бий болж байна. 


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ
/2020 оны 04-р сарын 01-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг 1200
Хонины мах, кг 8500
Үхрийн мах, кг 12000
Ямааны ястай мах, кг- 7000
Элсэн чихэр, кг 2000
Цагаан будаа, кг 2400
Шингэн сүү, л 3500
Ноолуур, кг

-

Бензин, А-80

1760

Бензин, А-92 1830
Дизель түлш 2550
Боодолтой өвс, 25 кг 12000

Үнийн динамик ЭНД ДАРЖ татаж авна уу

 

 
https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/?ref=br_rs

 

                

        Та санал, хүсэлтээ үлдээнэ үү.

Та статистик мэдээллийг байнга авч байхыг хүсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.