Сумын статистикийн асуудал хариуцсан ажилтнууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн ААНБ-ын албан хаагчдад зориулсан сургалтууд зохион байгуулагдаж байна.

Нийтэлсэн: 2019 он 09 сар 17. 07 цаг 37 минут

Үндэсний статистикийн хорооноос тус аймагт 09 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд статистик мэдээллийг анхан шатанд боловсруулан гаргадаг аймаг, сумдын статистикийн асуудал хариуцсан албан хаагчдад зориулсан "Анхан шатны мэдээллийг сайжруулах" сургалт,  Аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөлд зориулсан “Нээлттэй мэдээллийг бий болгох” сургалт , Төрийн байгууллагын албан хаагчдад зориулсан “Мэдээллийн нэгдсэн сангийн уялдааг сайжруулах” сэдэвт сургалтуудыг  орон нутгийн ажилтнуудыг чадавхжуулах зорилгоор зохион байгуулж байна.

Сургалтуудыг аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн болон ҮСХ-ны ЭЗСГ-ын дарга Э.Эрдэнэсан нээж, ҮСХ-ны ДАМХ-ийн референт Д.Нямсүрэн, ҮСХ-ны ТГ-ын ОНХХ-ийн референт З.Нямбаяр, МТГ-ын референт Н.Цэрэнбалжир, ҮСХ-ны ТГ-ын ЗХНХ-ийн референт Г.Боргил нар статистикийн салбарын хууль эрх зүйн орчин, мэдээллийн технологийн хэрэглээ, статистикийн мэдээллийн сан, түүний хэрэглээ, статистикийн үйл ажиллагаанд төрийн байгууллагын ажилтны гүйцэтгэх үүрэг зэрэг сэдвүүдээр илтгэл тавих юм.

Энэхүү сургалт нь нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг тоогоор илэрхийлдэг статистикийн мэдээллийн чанар, шуурхай байдлыг сайжруулах, төрийн байгууллагуудын статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн уялдааг хангаж, статистикийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд тус сургалтад 19  сумын Засаг даргын орлогч нар, сумын статистикийн асуудал хариуцсан ажилтнууд, төрийн байгууллагуудын 65 төрийн албан хаагч, хувийн хэвшлийн 60 орчим иргэд оролцож байна.

 

 


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ
/2019 оны 9-р сарын 25-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг 1200
Хонины мах, кг 6000
Үхрийн мах, кг 9000
Ямааны ястай мах, кг  
Элсэн чихэр, кг 2000
Цагаан будаа, кг 2200
Шингэн сүү, л 2000
Ноолуур, кг

55000

Бензин, А-80

1820

Бензин, А-92 1890
Дизель түлш 2460
Боодолтой өвс, 25 кг  

Үнийн динамик ЭНД ДАРЖ татаж авна уу

 

 
https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/?ref=br_rs

 

                

        Та санал, хүсэлтээ үлдээнэ үү.

Та статистик мэдээллийг байнга авч байхыг хүсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.