2020 оны 4 дүгээр сарын нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 05 сар 15. 03 цаг 27 минут

Хүн ам

Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 04-р сард 819 хүүхэд шинээр мэндэлж, 146 хүн нас барсан байна. Хүн амын цэвэр өсөлт 673 болж өмнөх оны мөн үеийнхээс 14.8 хувиар өсчээ. 1000 хүнд ногдох төрөлт 7.1, нас баралт 1.3 байгаа нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад төрөлт 0.5 пунктээр өсч, нас баралт 0.3 пунктээр буурсан байна.    

Бүртгэлтэй ажилгүй иргэний тоо

      Аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо 1980 болж өмнөх оны мөн үеийнхээс 36 хүнээр буюу 1.8 хувиар өсчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 1136 буюу 57.4 хувь нь 15-34 насны залуучууд байна.

       04 сарын байдлаар ажилгүй 789 иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй ажилгүй иргэдээс 157 иргэн ажилд зуучлагдан оржээ. Тайлант сард бүртгэлтэй ажилгүй иргэдээс 190 иргэн хасагдсан байна.

         Эхний 4 сарын байдлаар шинэ ажлын байранд 311 иргэн ажиллаж байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 13.5 хувиар өссөн байна.

Нийгмийн даатгал

    Нийгмийн даатгалын сангийн орлого эхний 04 сард 30.5 тэрбум.төг, зарлага 26.4 тэрбум.төг  болж өмнөх оны мөн үеийнхээс орлого 7.0 тэрбум.төг буюу 30.0 хувиар, зарлага 4.0 тэрбум.төг буюу 18.0 хувиар тус тус өсчээ.

     Нийгмийн даатгалын сангийн орлогын 94.5 хувийг тэтгэврийн даатгалын сангийн орлого, 0.7 хувийг ажилгүйдлийн даатгалын сангийн орлого, 1.3 хувийг үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого, 3.5 хувийг тэтгэмжийн даатгалын сангийн орлого тус тус эзэлж байна.

 

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ
/2020 оны 04-р сарын 01-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг 1200
Хонины мах, кг 8500
Үхрийн мах, кг 12000
Ямааны ястай мах, кг- 7000
Элсэн чихэр, кг 2000
Цагаан будаа, кг 2400
Шингэн сүү, л 3500
Ноолуур, кг

-

Бензин, А-80

1760

Бензин, А-92 1830
Дизель түлш 2550
Боодолтой өвс, 25 кг 12000

Үнийн динамик ЭНД ДАРЖ татаж авна уу

 

 
https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/?ref=br_rs

 

                

        Та санал, хүсэлтээ үлдээнэ үү.

Та статистик мэдээллийг байнга авч байхыг хүсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.