ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС /2013 ОНЫ 11 САРД/

Нийтэлсэн: 2013 он 12 сар 27. 03 цаг 23 минут

Сар бүрийн 15-21 ний байдлаар хүн амын өргөн хэрэглээний 12 бүлгийн 213 нэрийн барааны үнийн өөрчлөлтийг судалж түүний үндсэн дээр инфляцыг тооцдог.
2013 оны 10 дугаар сард бараа үйлчилгээний үнэ тариф өмнөх сарыхаас 2.6 хувиар өсч, өнгөрсөн оны мөн үеийхээс 15.5 хувиар, 2010 оны 12-р сарынхаас 35.3 хувиар тус тус өссөн байна.
Өнгөрсөн 09 дүгээр сартай зэрэгцүүлэхэд хэрэглээний сагсанд авсан 213 нэрийн бараа үйлчилгээний үнэ тарифын 24.9 хувийх нь үнэ өсч, 5.6 хувийх нь буурч, 69.5 хувийх нь үнэ тогтвортой байлаа.
Энэ сард өмнөх сарынхаас хонины ястай махны үнэ 5.2 хувиар, үхрийн ястай махны үнэ 7.1 хувиар, үхрийн цул махны үнэ 10.3 хувиар, ямааны ястай махны үнэ 12.7 хувиар, дотор мах цувдайны үнэ 25.0 хувиар, луувангийн үнэ 16.7 хувиар, сонгиноны үнэ 23.1 хувиар, эмний үнэ 2.9-17.8 хувиар буурч, адууны ястай махны үнэ 3.8 хувиар, жигнэмэгний үнэ 5.9 хувиар, боорцогны үнэ 2.1 хувиар, дээд гурилны үнэ 5.0 хувиар, 1-р гурилны үнэ 6.7 хувиар, 2-р гурилны үнэ 4.6 хувиар, элэгний нухашны үнэ 6.3 хувиар, цэвэр сүүний үнэ 6.3 хувиар, өндөгний үнэ 16.7 хувиар, ургамалын тосны үнэ 19.0 хувиар, мандарины үнэ 5.6 хувиар, хатуу чихэрний үнэ 5.3 хувиар, зөөлөн чихэрний үнэ 9.8 хувиар, кетчупны үнэ 3.0 хувиар, ногоон цайны үнэ 2.2 хувиар, ундааны үнэ 7.1 хувиар, дээлийн даавууны үнэ 6.7 хувиар, эрэгтэй хүрэмний үнэ 10.0 хувиар, эрэгтэй хүний ноосон цамцны үнэ 7.1 хувиар, эмэгтэй хүрэмний үнэ 23.1 хувиар, доторгүй хүрэмний үнэ 7.1 хувиар, хүүхдийн ноосон цамцны үнэ 9.1 хувиар, гуталны үнэ 5.3-20.0 хувиар, цементийн үнэ 20.0 хувиар, нүүрсний үнэ /1 шуудай/ 25.0 хувиар, цахилгаан барааны үнэ 1.8-13.6 хувиар, эдийн савангийн үнэ 6.7 хувиар, угаалгын нунтагны үнэ 5.0 хувиар, аяга таваг угаагч шингэний үнэ 9.4 хувиар, 00-н цаасны үнэ 29.6 хувиар тус тус өссөн байна.
Харин өмнөх оны мөн үетэй зэрэгцүүлэхэд 57.3 хувийх нь буюу 122 нэрийн бараа үйлчилгээний үнэ тариф өсч, 5.6 хувийх нь үнэ буурч, 37.1 хувийх нь үнэ тогтвортой байна. Өнгөрсөн оны мөн үеийнхээс сүү, аарц, гурил, будаа, хүнсний ногоо,ааруул, тамхи, архи, дотуур, гадуур хувцас, гутал, гэр ахуйн хэрэгсэл, жимс, жимсгэнэ, бүх төрлийн мах, бензин, цэвэр усны үнэ,зэргийн үнэ 2.8 хувиас-92.3 хувиар нэмэгдсэн байна.

ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС
COMSUMER PRICE INDEX OF CERTAIN GOODS AND SERVICES

Үзүүлэлтүүд

Indicators

2013.10/2010.12

 2012.10/2013.10

 2012.12/2013.10

 2013.09/2013.10

Хүнсний бараа, ундаа ус

Food and non-alcoholic beverages

124.8

112.1

110.5

100.1

Согтууруулах ундаа тамхи

Alcoholic beverages tobacco

192.3

107.6

107.6

100.0

Гутал хувцас,бөс бараа

Clothing footwear and cloth

158.9

127.8

124.1

107.8

Орон сууц, ус цахилгаан түлш

Housing water electricity and fuels

128.8

117.0

111.5

104.7

Гэр ахуйн бараа

Furnishings household equipment and tools

128.1

111.4

110.9

102.7

Эм тариа, эмнэлгийн үйлчилгээ

Health medical care and services

89.3

93.8

93.8

93.8

Тээвэр

Transport

134.4

110.6

110.6

101.9

Холбооны хэрэгсэл,шуудангийн үйлчилгээ

Communication

99.4

99.7

99.7

100.0

Амралт чөлөөт цаг соёлын бараа үйлчилгээ

Recreation and culture

106.6

96.8

96.8

100.4

Боловсролын үйлчилгээ

Education

162.0

131.3

131.3

100.0

Бусад бараа үйлчилгээ

Miscellaneous goods and services

113.7

106.8

107.4

101.5

ЕРӨНХИЙ ИНДЕКС

Index

135.3

115.5

113.9

102.6

 

 

 

 

   


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ
/2019 оны 9-р сарын 25-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг 1200
Хонины мах, кг 6500
Үхрийн мах, кг 9000
Ямааны ястай мах, кг  
Элсэн чихэр, кг 2000
Цагаан будаа, кг 2200
Шингэн сүү, л 2000
Ноолуур, кг 60000
Бензин, А-80

1820

Бензин, А-92 1890
Дизель түлш 2460
Боодолтой өвс, 25 кг  

Үнийн динамик ЭНД ДАРЖ татаж авна уу

 

 
https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/?ref=br_rs

 

                

        Та санал, хүсэлтээ үлдээнэ үү.

Та статистик мэдээллийг байнга авч байхыг хүсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.